ОХУ хэвлэлийн сайд агсан АНУ-д нас баржээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ОХУ хэвлэлийн сайд агсан АНУ-д нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.11.08-нд нийтлэгдсэн

ОХУ хэвлэлийн сайд агсан АНУ-д нас баржээ

 

ОХУ-ын хэвлэлийн сайд агсан Михаил Лесин өнгөрсөн пүрэв гаригт /XI.5/ АНУ-ын Вашингтон хотноо зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ. 57 настай Михаил Лесиний цогцосыг “Dupont Circle” зочид буудлын өрөөнөөс олсон тухай ОХУ-ын элчин сайдын яам мэдээлэв. Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Харин Оросын хэвлэлүүдэд түүнийг зүрхний өвчтэй байсан хэмээн мэдээлжээ.

 

Өмнө нь өнгөрсөн жил АНУ-ын Миссиссиппи муж улсын сенатч Рожер Уиккер Михаил Лесиний хөрөнгийг шалгуулах хүсэлт гаргаж байжээ. АНУ-ын хууль зүйн яаманд ирүүлсэн захидалд Михаил Лесин төрийн албанаас халагдсаныхаа дараахан Лос-Анжелест 28 сая ам.долларын өртөгтэй үл хөдлөх худалдаж авсан гэжээ.

 

Михаил Лесин нь ОХУ-ын хэвлэлийн салбарт нөлөө бүхий хүн байсан бөгөөд Газпром-Медиа Холдинг группын даргаар ажиллаж байсан аж. Түүнчлэн тэрээр 2004-2009 оны хооронд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зөвлөхөөр ажиллаж байжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!