Индонезийн эрх баригчид Галанг арал дээр өмнө нь дүрвэгсдийн хуаран байсан газарт коронавирусийн халдвар авсан хүмүүсээ тусгаарлахаар болсон байна.
Тодруулбал, Галанг арал дээр 1979-1996 онуудад Вьетнамын дүрвэгсдэд зориулсан хуарангийн зориулалтаар ашиглаж байсан барилгууд байдаг бөгөөд үүнийг тусгаарлах эмнэлэг болгон ашиглах боломжтой гэж үзжээ.
Түүнчлэн арал дээр хорио цээрийн төв ажиллах аж. Эмнэлэгт нийтдээ 1000 өвчтөн хэвтүүлэх боломжтой болох бөгөөд энэ сард багтаан барилгын засварын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Тус улсад Даваа гариг /2020.03.02/-т шинэ төрлийн коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн юм.
Мөн хилийн чанадаас хоёр аяллын хөлөг онгоцноос 250 орчим зорчигчийг нүүлгэн шилжүүлэн авчирчээ. Тэдгээр зорчигчид одоо хорио цээрийн дэглэмд байгаа аж.
Эх сурвалж: BLOOMBERG
Зочин 2020-03-05 43.228.131.45
Турк Москвагынхаа нислэгийг яаралтай хаагаач ээ?? Айдас шүү дээ?? Амар байж чадахгүй байна шүү дээ???
zochin 2020-03-05 64.119.24.58
haluun dulaan aral olj hudaldaj avah tender zarlaj dee, manaih
Зочин 2020-03-05 202.9.40.69
zuv shuu , hotod hun am ihtei gazar tusgaarlana gedeg hudlaa bolj baih shig baina