Жолоочийг нойрмоглохоос сэргийлэх системийг оросууд туршиж эхэлжээ | News.MN

Жолоочийг нойрмоглохоос сэргийлэх системийг оросууд туршиж эхэлжээ

Жолоочийг нойрмоглохоос сэргийлэх системийг оросууд туршиж эхэлжээ

Жолоочийг нойрмоглохоос сэргийлэх системийг оросууд туршиж эхэлжээ

Жолоочийг нойрмоглохоос сэргийлэх дохиоллын системийг туршиж эхэллээ хэмээн ОХУ-ын Тээврийн яам мэдээллээ.

Энэ систем нь жолоочийн биеийн байдлыг хянаж, жолоо барьж байхдаа сонор сэрэмж алдах, зүүрмэглэхээс сэргийлэх зорилготой хэмээн Тээврийн яамны хэвлэлийн алба РИА Новости-д мэдээлжээ.

Туршилтыг Татарстан болон Белгород, Москва, Калуга, Рязань, Омск мужуудад эхлүүлсэн байна.

Туршилтын үр дүнгээр замын хөдөлгөөнд болон жолооч нарт тавигдах нөхцөл шаардлагуудыг шинэчлэх боломж бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа ажээ.

"Жолоочийн бугуйнд бугуйвч зүүлгэж судасны цохилт, арьсны идэвхтэй байдлыг хянана. Хэрвээ жолооч зүүрмэглэвэл дохио дуугарна. Мөн хяналтын камерыг ашиглана” хэмээн Тээврийн яамны Тоон шилжилтийн газрын дарга Дмитрий Баканов ярьжээ.

Статистик үзүүлэлтээр гарч байгаа зам тээврийн ослын тал хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалдаг байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Durak 2020-03-06 98.253.30.34

Ali hediin bii bolood heregleend nevtreed nileen heden jil bolchihson iymiig orosuud odoo l neelt hiij bh gej. Teriig n tanai sonin tavij ene ter.

Avatar

Durak 2 2020-03-06 192.82.65.168

Sonin site 2 oo ylgahgui bj shuumjleh bas durtai te haha

Avatar

Кккк 2020-03-06 66.181.161.42

Тэгээд монголд чи оруулаад ирчихсэн юм бна тийм үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж