Diamond Princess хөлөг дээр байсан оросуудын хариу сөрөг гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

Diamond Princess хөлөг дээр байсан оросуудын хариу сөрөг гарчээ

Diamond Princess хөлөг дээр байсан оросуудын хариу сөрөг гарчээ

Японы Иокохамагийн ойролцоо тусгаарлагдсан Diamond Princess хөлөг дээр байсан хүмүүсийн дунд коронавирусийн халдвар тархсан. Уг хөлгөөр зорчсон Оросын 9 иргэнийг Алс Дорнодын Владивосток хотноо тусгаарласан юм. Тэдний долоог нь өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр авчирч тусгаарласан бол гэр бүлийн хоёр нь онгоцоор Владивостокт ирсэн юм.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 9 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Шинжилгээг Новосибирскийн "Вектор" төв хийжээ. Эдгээр иргэдийг  бүгдийг нь тусгаарласан байгаа бөгөөд хоёр дахь удаагийн шинжилгээний хариуг хүлээж байна хэмээн мэдээллээ.

Diamond Princess хөлөг нь Японы Иокохама боомтоос энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр аянд гарч хоёрдугаар сарын 3-ны өдөр эргэн ирсэн юм. Хөлөг дээр байсан Хятадын иргэн Хонконгийн боомтод буусан ч коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон учраас хөлгийг хоёр долоо хоногийн хөл хорионд оруулсан юм. Хөлөг дээр 3711 зорчигч, хөлгийн багийн 1045 хүн байсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж