Г.Доржзодовт хилийн хориг тавьж, Б.Батзоригийг шүүх товыг зарлав

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

Г.Доржзодовт хилийн хориг тавьж, Б.Батзоригийг шүүх товыг зарлав

Г.Доржзодовт хилийн хориг тавьж, Б.Батзоригийг шүүх товыг зарлав

Нийслэлийн прокурорын газраас Г.Доржзодовт холбогдуулан Эрүүгийн хуульд зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан гэх зүйл ангиар өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан билээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2020.03.05/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн прокурорын саналыг хүлээн авч хэлэлцжээ.

Улмаар прокурор, яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Г.Доржзодовт “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” Ц.Сундуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглох“ таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

ХХААХҮ-ИЙН САЙД АСАН Б.БАТЗОРИГИЙГ ЭНЭ САРЫН 10-НД ШҮҮНЭ 

Мөн өнөөдөр  Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзоригт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан байна. Шүүх хуралдааныг гуравдугаар сарын 10-ны 08.30 цагт товложээ. Түүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, намынхаа 49 хүнд ЖДҮХС-аас зээл авч өгсөн, мөн өөртөө авсан гэх шалтгаанаар хуулийн байгууллага жил гаруйн хугацаанд шалгаж байгаа юм. 

Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд болсон шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон. Энэхүү хурлаар шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан.

Учир нь Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийгөө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаасан юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй. 

Улмаар гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх нь тодорхой гэж үзэж байгаа шүүгдэгчийн хувьд ялын хөнгөлөлт нь цагаатгах магадлалаас илүү ашигтай байдаг бөгөөд нөгөө талаас прокурорын хувьд гэмт хэрэгт шийтгэл оногдуулах нь баталгаатай байдлаар харилцан нөхцөлддөг хуулиар зохицуулагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж