100 мянган тонн улаанбуудай импортлоно | News.MN

100 мянган тонн улаанбуудай импортлоно

100 мянган тонн улаанбуудай импортлоно

100 мянган тонн улаанбуудай импортлоно

Монголчууд жилд 230 орчим мянган тонн гурил хэрэглэдэг гэх тооцоо бий. Энэ хэрэгцээг хангахын тулд 300 мянган тонн улаан буудай шаардлагатай гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв. Өнгөрсөн жил 246.4 мянган тонн улаан буудай хураан авсан нь 2020 оны гурилын хэрэгцээний 80 хувийг хангаж буй юм байна. Иймд үлдсэн хэрэгцээг хангахын тулд 60 мянган тонн улаанбуудай импортлохоор болжээ.

Улсын хэмжээнд хагас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор экспорт, импортыг түр хугацаанд хязгаарласан байгаа тул гурилын нөөцийг бүрдүүлэх чиглэлийг ХХААХҮЯ-наас гаргажээ. Энэ хүрээнд 100 мянган тонн улаан буудай импортолж гурилын нөөцийг бүрдүүлэхээр болсон байна. Одоогоор үйлдвэрүүд гурван сарын гурилын нөөцтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар гурилын үнэ тогтвортой байгааг ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан мэдээлэв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-03-05 202.9.46.248

Улаан нээрэн цадахгүй луйварчин юмаа. оросын хогийг оруулж дундаас нь юм олох гэээд нойр нь хүрэхгүй байгаа хүн дэ. Монголоор дүүрэн зарагдаж чадаагүй улаан буудай байгаа шүү дэ…

Avatar

зочин 2020-03-05 103.26.194.71

Манай гурил оросын гурил шиг болохгүй ээ. Бид чинь өвс ургамал ургах муутай газар тариа будаа хүчээр тарьж байгаа улсуудаа. Ямар олигтой юм ургах вэ дээ. Халх голд сайн ургадаг боловч газар нь холдоод болж өгөхгүй байгаа.

Avatar

Зочин 2020-03-05 150.129.140.121

Оруулсан дээрээ мөнай у/ б чанарын шаардлага хангахгүй бна шүү дээ, ойлгооч. Өнөөдөр орос гурил, Монгол гурил өдөр шөнө шиг ялгаатөй бна шүү дээ, бид идэх юм аа арай дээр бүтээгдхүүн хэрэглэмээр бна, эрхэм тари а таригчид ааа!

Avatar

Зочин 2020-03-05 43.228.131.45

Эхлээд аж ахуйн нэгжүүд дээр байгаа улаан буудайг хэлсэн үнээрээ авах хэрэгтэй Мөн урамшуулалыг нь өгөх хэрэгтэй?? Тэгээд дотооддоо ярьж байгаад авах тарих асуудлаа шийдсэн дээр шүү??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж