Монголчууд жилд 230 орчим мянган тонн гурил хэрэглэдэг гэх тооцоо бий. Энэ хэрэгцээг хангахын тулд 300 мянган тонн улаан буудай шаардлагатай гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв. Өнгөрсөн жил 246.4 мянган тонн улаан буудай хураан авсан нь 2020 оны гурилын хэрэгцээний 80 хувийг хангаж буй юм байна. Иймд үлдсэн хэрэгцээг хангахын тулд 60 мянган тонн улаанбуудай импортлохоор болжээ.
Улсын хэмжээнд хагас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор экспорт, импортыг түр хугацаанд хязгаарласан байгаа тул гурилын нөөцийг бүрдүүлэх чиглэлийг ХХААХҮЯ-наас гаргажээ. Энэ хүрээнд 100 мянган тонн улаан буудай импортолж гурилын нөөцийг бүрдүүлэхээр болсон байна. Одоогоор үйлдвэрүүд гурван сарын гурилын нөөцтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар гурилын үнэ тогтвортой байгааг ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан мэдээлэв.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ