"Инчён" олон улсын нисэх буудалд зорчигчдын халууныг хэмжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

"Инчён" олон улсын нисэх буудалд зорчигчдын халууныг хэмжиж эхэллээ

"Инчён" олон улсын нисэх буудалд зорчигчдын халууныг хэмжиж эхэллээ

БНСУ-ын Онцгой байдлын комиссын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу "Инчён" олон улсын нисэх буудалд зорчигчдын халууныг хэмжиж эхэлжээ. Коронавирусийн халдвартай холбогдуулан тус нисэх буудлаар зорчиж буй иргэдийн биеийн халууныг дараах гурван шатлалаар хэмжих арга хэмжээг 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн байна.

1. "Инчён" ОУНБ-ын терминалд орох хаалга
2. Хилийн шалган нэвтрүүлэхийн өмнөх хэсэг
3. Онгоцонд суухын өмнө

Нэгдүгээр шатны шалгалтаар зорчигчийн биеийн халуун 37.5 хэмээс дээш гарсан тохиолдолд онгоцны буудлын шинжилгээний төвд анхан шатны шинжилгээ өгөх ба шалган нэвтрүүлэх хэсэгт биеийн халууныг дахин хэмжихэд халуун 37.5 хэмтэй байвал зорчих орны хүсэлтийн дагуу онгоцонд суулгахаас татгалзаж болох бөгөөд билетийг цуцлах аж.

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, АНУ, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират Улс гурав дахь шатлал буюу зорчигчийг онгоцонд суулгахаас өмнө биеийн халууныг хэмжих хүсэлт гаргасан бөгөөд энэ шалгалтаар халуунтай тохиолдолд онгоцонд суулгахгүй байхаар шийдвэрлэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж