FIBA: Монголын шигшээ баг шинэчилсэн чансаанд багтсангүй

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

FIBA: Монголын шигшээ баг шинэчилсэн чансаанд багтсангүй

FIBA: Монголын шигшээ баг шинэчилсэн чансаанд багтсангүй

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнгөрөгч гуравдугаар сарын 3-нд олон нийтэд улс орнуудын шигшээ багуудын шинэчилсэн чансааг танилцууллаа.

Энэ удаагийн шинэчилсэн чансааг АНУ 781.6 оноогоор дахин тэргүүлж, сагсан бөмбөгөөр дэлхийд ноёрхож байгаа гэдгээ харуулсан бол 2019 оны дэлхийн аварга Испанийн шигшээ баг 722.6 оноогоор хоёрдугаар байранд бичигджээ. Харин гуравдугаар байранд Австралийн шигшээ баг 666.5 оноотой, 2019 оны дэлхийн аварга мөнгөн медальт Аргентин улсын шигшээ баг дөрөвдүгээр байранд 663.7 оноотой тус тус бичигдсэн байна.

2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт Францын шигшээ нэг байр ухарч, зургадугаар байранд бичигдсэн бол Сербийн шигшээ баг тэдний байрыг булаан нэг байр дээшилж, тавдугаар байранд бичигдэж эхэллээ.

Уншигч та бүхэндээ эхний 20 байрыг танилцуулъя.

Монгол Улсын шигшээ баг энэ удаагийн FIBA-ийн чансаанд бүртгэгдэж, ямар нэгэн чансааны байр эзэлж чадсангүй. Ази болон далайн бүсийг Австралийн шигшээ баг чансаагаараа тэргүүлж байгаа бол тэдний араас Иран, Шинэ Зеаланд, Хятад, Өмнөд Солонгосын шигшээ багууд жагсчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж