Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческийн хамтаар хонх цохиж, Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилтээр хэрэгжих Монгол Улсын жижиг, дунд бизнесүүдийг дэмжих “БЭСТ” хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлэв.
Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, компанийн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах зорилготой энэхүү хөтөлбөр нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд шууд нөлөөтэй байхад чухал ач холбогдолтой юм.
Шинэ төрлийн коронавирусийн халдварын сорилттой тулгарч буй өнөө үед тус хөтөлбөрийн хүрээнд АНУ манай улсад 15 сая ам.доллар буюу 41.3 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байгаа ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ