Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний зохиомол хомсдлоос үүдэн үнэ хөөрөгдүүлэхгүй байх тал дээр анхаарч буй талаар мэдээлэв. Тус яамнаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн хангамж, нийлүүлэлтийн байдалд тогтмол хяналт тавьж нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ, хангамж, нийлүүлэлтийн талаар салбарын сайд Ч.Улааны мэдээлэхдээ "Нийслэлийнхний энэ хаврын нөөцийн махад 12 мянган тонныг бэлтгэснийг тодотгов. Одоогоор 15 аж ахуйн нэгжид 9000 тонн мах бэлэн байгаа аж. Нөөцийн махыг 279 аж ахуйн нэгж борлуулна.
Ч.Улаан сайд “Мах бол онцгой анхаарал татсан стратегийн бүтээгдэхүүн. Жил бүр төв суурин газруудын хаврын махны хэрэглээний хангамжид асуудал үүсдэг. Өнгөрсөн жилийн хавар бид томоохон сургамж авсан. Энэ жил бид алдаагаа давтахгүй үүднээс 12 мянган тонн мах нөөцөлж бэлтгэсэн нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад гурав дахин их үзүүлэлт. Өдөр бүр 100 тонн мах олно.
Нөгөө талаар нийлүүлэлтийн 80 гаруй хувийг нөөцийн мах эзэлж байгаа тул махны үнэ тогтворжино. Нөөцөд бэлдсэн махнаас гадна экспортод бэлдсэн, хилээр гарч чадаагүй 10 мянга гаруй махан бүтээгдэхүүн аж ахуйн нэгжүүдэд байна. Эдгээрийг дотооддоо нийлүүлнэ” гэлээ
Б.ЦЭЦЭГ
zochin 2020-03-05 124.158.107.15
Ene novshiin Ulaan odoo mahaar baahan niznes hiij gadaad uru gargaj dotoodiin uniig huurugdsun, odoo talkh guriliig maani gadnii buudagigaar hiilgej hun ardaa horloh ni, yadaj guril talkh, boovoo dotooddoo tarialsan buudaigaaraa hiij boldoggui bolson hereg uu, buh yumiig, buh hunsiig importoos hamaaraltai bolgoh ni adgiin gahai chini.
Зочин 2020-03-05 66.181.181.68
новшын хөдөөнийхөн үхэж далд ороосой
Зочин 2020-03-05 182.160.36.237
Төр засаг махны үнэнд хяналт тавих хэрэгтэй. Мах бол Монголчуудын гол хүнс, дархлаагаа сайжруулах гол хүчин зүйл гэдэг нь энэ ханиадны үед яг харагдаж байна. Хүн ардаа хямд чанартай махаар хангах нь Үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгийг бүү март
Зочин 2020-03-05 72.196.192.250
Ulaan ingej tuurugdvvlj baigaa l uuriinhuu biznesiig amjuulanadaa !!!!!!!
Зочин 2020-03-05 192.82.68.11
ХОТЫН ДАРГАА ЭНЭ ТОМ ТОМ ХАШААЛСАН ГАЗРЫГ АШИГЛАХГҮЙ БАЙГААГ НЬ ХУРДАН ХУРДАН ЦУЦЛААД НИЙГЭМД НЭН ШААРДЛАГАТАЙ СТРАТЕГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ХУРДАН ХУРДАН БАЙГУУЛАХ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ Л ТАНИЙ АЖИЛ ШҮҮДЭЭ ЖИШЭЭЛБЭЛ НЭН ТҮРҮҮН МАХНЫ ЗАХ МАХНЫ ЗАХ
Зочин 2020-03-05 192.82.68.11
МАЛЧИН ХЯМД ЗАРДАГ ИРГНД ҮНТЭЙ АВДАГ НЬ ЧЕНЖ ИХ БАЙГААГИЙНХ ЭДНИЙГ БАГАСГАХ АРГА БОЛ ЕРДӨӨ Л МАХНЫ ЗАХ ШИНЭЭР ОЛНЫГ БАРИХ АЖИЛ ЮМ.ЧЕНЖ НАР МАШ ОВЖИН АШИГЛАЖ БАЙНА НӨГӨӨ ТАЛААР ЧЕНЖИЙГ БАС МУУЛАЛТГҮЙ
Зочин 2020-03-05 192.82.68.11
ХҮЧИТ ШОНХОР ЗАХ ШИГ ХЭМЖЭЭНИЙ ХЭРНЭЭ АРИУН ЦЭВЭР САЙН САХИСАН ДОР ХАЯЖ 5 ЗАХ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Зочин 2020-03-05 192.82.68.11
МАХНЫ ЗАХ ДЭНДҮҮ БАГА ХҮЧИТ ШОНХОР ШИН 5 БАЙХ ХЭРЭГТЭЙ
иргэн 2020-03-05 64.119.18.122
Махны үнэ арай л дэндээд байна.Үхрийн мах 14800 төг, хонины мах 10000 төг боллоо.Малчид бид малаа хамаагүй хямдаар зарж байгаа гэж ярьж байна.Махны үнийг хаана нэмээд өндөр болгоод байгааг судалж тогтоох хэрэгтэй.
Зочин 2020-03-05 150.129.140.121
Улаан Сайд аа адууны махыг дотоодод хэрэглэхгүй , одоо хөргөлттэй агуулахад байгаа нь өнгө чанар аа амархан алддаг онцлогтой, шийдвэр гаогахдаа аль улсад бэлтгэгдсэн мах байгааг судлаж зөв шийдвэр гаргаач ээ, үхэр, хонины махыг ойлгож бна. Энд зарим аж ахуйн нэгжүүд зээл ээ төлж чадахгүй борлуулалт зогсоод хүнд байгааг ялгаж салгөмаар бна шүү..
Зочин 2020-03-05 182.160.36.237
Ашгүй дээ. Мах дэндүү үнэтэй байгаа юм. Гол хүнс болсон махаа идэж байвал ядаж нөгөө айхавтар ханиад хүрэхгүй дээ.