Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний зохиомол хомсдлоос үүдэн үнэ хөөрөгдүүлэхгүй байх тал дээр анхаарч буй талаар мэдээлэв. Тус яамнаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн хангамж, нийлүүлэлтийн байдалд тогтмол хяналт тавьж нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ, хангамж, нийлүүлэлтийн талаар салбарын сайд Ч.Улааны мэдээлэхдээ "Нийслэлийнхний энэ хаврын нөөцийн махад 12 мянган тонныг бэлтгэснийг тодотгов. Одоогоор 15 аж ахуйн нэгжид 9000 тонн мах бэлэн байгаа аж. Нөөцийн махыг 279 аж ахуйн нэгж борлуулна.
Ч.Улаан сайд “Мах бол онцгой анхаарал татсан стратегийн бүтээгдэхүүн. Жил бүр төв суурин газруудын хаврын махны хэрэглээний хангамжид асуудал үүсдэг. Өнгөрсөн жилийн хавар бид томоохон сургамж авсан. Энэ жил бид алдаагаа давтахгүй үүднээс 12 мянган тонн мах нөөцөлж бэлтгэсэн нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад гурав дахин их үзүүлэлт. Өдөр бүр 100 тонн мах олно.
Нөгөө талаар нийлүүлэлтийн 80 гаруй хувийг нөөцийн мах эзэлж байгаа тул махны үнэ тогтворжино. Нөөцөд бэлдсэн махнаас гадна экспортод бэлдсэн, хилээр гарч чадаагүй 10 мянга гаруй махан бүтээгдэхүүн аж ахуйн нэгжүүдэд байна. Эдгээрийг дотооддоо нийлүүлнэ” гэлээ
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ