Дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх нэгэн цагийн гайхалтай тоглогчдын нэг байсан Бразилын Роналдиньо Гаучог Парагвай улс руу хуурамч паспорт ашиглан нэвтэрсэн хэргээр орон нутгийн цагдаа нар баривчилсан байна.
Өдгөө 39 настай, 2002 оны дэлхийн аварга түүнийг өчигдөр/2020.03.04/ Парагвай улсын Resort Yacht & Golf Club Paraguayo хэмээх газар өөрийн төрсөн ах Робертотой явж байхад нь баривчилсан тухай Парагвай улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.
La Nacion өдөр тутмын сонины мэдээлж буйгаар, Роналдиньо болон түүний ах Роберто нар Парагвай улсын иргэншилтэй паспорттой явж байсан аж.
Холбоотой мэдээ