БНХАУ-ын ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжунь талархал илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжунь талархал илэрхийлэв

БНХАУ-ын ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжунь талархал илэрхийлэв

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх Ли Яньжунь, нэгдүгээр нарийн бичгийн дарга Бо Эрдэнэ, гуравдугаар нарийн бичгийн дарга Фенг Юү Минь нар хүлээн авч уулзав. Энэ үеэр Засаг дарга “Сүхбаатар дүүрэг нь БНХАУ-ын Бээжин хотын Дунчөн дүүрэгтэй 2016 оноос, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хоттой 2013 оноос эгч дүүсийн найрсаг хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Хот, дүүргүүдийн хамтын ажиллаганы хүрээнд эдийн засаг, худалдааны салбарт жижиг, дунд үйлвэрийг дэмжих чиглэлээр жил бүр дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчид Хятад-Орос-Монгол 3 орны үзэсгэлэн худалдаа, бизнес форумд оролцдог. Түүнээс гадна БНХАУ-ын элчин сайдын яам манай дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг гээд бидэнд найрсаг, дотно нөхөрлөх олон тодотгол бий. Бүс нутгийн болоод дэлхий нийтийн өмнө томоохон сорилт болж буй халдварт өвчний тархалтыг зогсоож, хяналтад авах, эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа алба хаагчдад зориулан хятадын ард түмэнд сэтгэлийн дэм болгон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлаж байна” гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамны улс төрийн зөвлөх Ли Яньжунь “Манай Засгийн газар, ард түмэнд халуун сэтгэлийн дэм болгон хандив өргөсөн танай хамт олонд элчин сайд болон иргэдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Хүнд цаг үед Монгол улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилсан нь хоёр орны найрсаг харилцаа өндөр түвшинд хүрснийг илтгэхээс гадна манай ард иргэдийн сэтгэлийг хөдөлгөсөн сайхан үйл явдал болсон. Түүнээс гадна хоёр орны найрсаг харилцаа хот, дүүргийн хэмжээнд өргөжин хөгжиж байгаагийн нэг илрэл бол танай хамт олны сэтгэлийн хандив юм. Монголын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон төрийн бүх байгууллагууд иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлд бүхий л шатандаа өндөр хариуцлагатай, зохион байгуулалттай ажиллаж байна” хэмээв.

Эх сурвалж: СҮХБААТАР ДҮҮРЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж