Дэлхий нийтээр бараг л цар тахлын хэмжээнд хүрээд буй шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” халдвартай чадах чинээгээрээ тэмцэж байна. Хятадын эх газраас гадна коронавирусийн халдвар хамгийн хурдан тархаж буй улс орон бол Өмнөд Солонгос улс юм. Тус улсад өдгөө халдвар авсан хүний тоо 6000 дөхөөд байгаа юм. Ийнхүү сар гаруйн хугацаанд “covid-19” халдвар тархах болсон үндсэн шалтгаан нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг Христийн шашны “Шинчонжи” сүмтэй холбоотой. Энэ удаагийн “Хүмүүс” буландаа бид тус сүмийг үүсгэн байгуулагч И Ман Хиг онцолж байна.
СОЛОНГОСЫН ДАЙНААС “ДАХИН ТӨРСӨН ЕСҮС” ХҮРТЭЛ
Өдгөө 89 настай тэрбээр 1931 оны есдүгээр сарын 15-нд Өмнөд Солонгосын Хойд Гёнсан мужийн Кёнсан хотод ядуу тариачны гэр бүлд мэндэлжээ. 1950-иад онд буюу Солонгосын дайнд гар бие оролцож явсан аж. Хувийн амьдрал, хувь хүнийх нь талаар мэдээлэл тун хомс бөгөөд маш нууцлаг амьдардаг тэрбээр 1984 онд сүмээ байгуулжээ. Түүнийг бага байхад өвөө нь Христийн номлолын талаар түүнд ярьж өгдөг байсан талаар тэр нэгэн удаа дурсаж байсан аж.
“Шинчонжи” сүм нь өдгөө тус улсын Христийн шашны хамгийн том байгууллагуудын нэг. Уг сүм 2014 оноос хилийн чанадад нөлөөгөө тэлж, одоо дэлхийн 30 гаруй оронд салбартай, 230,000 орчим гишүүнтэй юм байна. АНУ-аас эхлээд Зүүн өмнөд Азийн орнуудад энэ сүмийн салбар бий.
Өөрийгөө хүн төрөлхтнийг аврахаар дахин мэндэлсэн Есүс Христ гэж нэрлэдэг И Ман Хи “Манай урсгал л цорын ганц үнэн. Дэлхий сөнөх үед биднийг дагаж, итгэсэн хүмүүс бурхны ивээлд багтаж амьд үлдээд, шинэ тэнгэр газрыг байгуулан амьдарна” хэмээн номлодог байна.
Шинчонжи сүмийг 400 орчим сая долларын хөрөнгөтэй гэж үздэг ба И Ман Хигийн хөрөнгө жилд 1-5 сая ам.долларын хооронд хэлбэлздэг аж. Мөн тэрбээр өөрийнхөө номлолыг заах зорилгоор сүмийнхээ харьяа сургалтын төв байгуулсан ба энэ газарт итгэгчид Шинчонжи номлолын бага, дунд, дээд шатны үе шатлалыг заах зургаан сарын сургалтад суусны дараа шалгалт өгч төгсдөг байна. Одоогоор төгсөгчдийнх нь тоо 100,000 гаруй болсон аж. Мөн түүний номлолд бүрэн автсан хүн өөрийн гэр бүл, ах дүүс, үр хүүхдээ орхиж, олсон бүх хөрөнгө мөнгөө сүмдээ өргөхөд бэлэн болдог хэмээн өмнө нь уг сүмд явж байгаад гарсан хүмүүс ярьдаг байна. Сүмийн хохирогчдын нэгдэл бий болж, олон удаа шүүхэд хандсан боловч БНСУ өнөөг хүртэл энэ шашны үйл ажиллагааг хориглоогүй байна.
Тэрбээр 89 наслахдаа албан ёсоор хэн нэгэнтэй гэрлэж, үр хүүхэдтэй болж байгаагүй аж. 2002 онд тэр өөрийн сүмийн гишүүн Ким Нам Хи гэгч нөхөртэй, хоёр хүүхдийн ээж бүсгүйтэй албан бусаар гэрлэж байжээ. Нэгэн үе “Шинчонжи” сүмийн хоёр дахь том албан тушаалтан, И Ман Хигийн залгамжлагч хэмээгдэж байсан Ким Нам Хи өдгөө Дэлхийн Эмэгтэйчүүдийн Энхтайвны Бүлгэм гэх байгууллагын тэргүүн болжээ. Тэрбээр 2017 онд И Ман Хигаас өмчийн маргааны улмаас салбан бөгөөд түүний талаар маш олон сөрөг мэдээллүүдийг олонд дэлгэж байсан юм.
Ким Нам Хиг “Шинчонжи” сүмд явдаг байхад И Ман Хи “Би чамайг энд ирэхийг чинь мэдэж байсан. Зүүдэндээ харсан. Чи бид хоёр хамтдаа маш том зүйлийг бүтээхээр заяагдсан хүмүүс. Хоёулаа гэрлэх хэрэгтэй. Ингэхгүй бол чиний нөхөр хүүхэд чинь үхэж, там руу явах болно” гэж хэлээд, өөртэйгөө гэрлэхийг ятгаж байсан гэж Ким Нам Хи ярьсан байдаг. Мөн тэр И Ман Хиг “Би түүнийг маш сайн мэднэ. Тэр бол мөнгөнөөс өөр зүйл боддоггүй луйварчин” хэмээн олонд зарлаж байжээ.
ШИНЧОНЖИ БА КОРОНАВИРУС
Тус сүмийн итгэгч, Өмнөд Солонгосын 31 дэх халдвар тээгч эмэгтэй анх халдвар авснаа мэдэлгүй, шинжилгээ өгөхөөс татгалзан маш олон хүнд халдвар тараасан юм. Тус улсад бүртгэгдээд буй 5700 орчим халдвар тээгчийн дийлэнх хувийг “Шинчонжи” сүмийн гишүүд эзэлж байна. Үүнээс үүдэн тус сүмийн үйл ажиллагааг шалгаж эхлэхэд тус сүмийн гишүүд коронавирусийн голомт болсон Хятадын Ухань хотод ч мөн үйл ажиллагаа явуулдаг байсан төдийгүй халдварын оргил үеэр тус хотоос хэдэн арван гишүүд эх орондоо халдвар тээн ирсэн байх магадлалтай болсон юм. Ингээд эрх баригчил сүмийн удирдлагуудаас гишүүдийнхээ талаар мэдээллийг өгөхийг шаардахад “Шинчонжи” сүмийн удирдлагууд Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулж, баримт бичгүүдийг өгөхөөс татгалзаж, өгсөн зарим мэдээллүүд нь зөрчилдөөнтэй, тоо баримтын зөрүүтэй байснаас халдвар ингэж хурдтай тарах шалтгаан болсон.
Тус улсын эрх баригчид “Шинчонжи” сүмийг үндэслэгч Ли Ман Хи болон бусад удирдлагуудыг олон нийтийн эрүүл мэндэд заналхийлсэн, Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулсан хэрэгт буруутган шүүхэд хандсан юм. Ингэснээр тус сүмийн удирдагч Ли Ман Хи олны анхаарлын төвд орсон билээ. Тэрбээр өөрийг нь хэрэгт буруутгасны дараа олны өмнө гарч, хэвлэлийн хурал зарлан олон нийтээс болон эрх баригчдаас нөхцөл байдлыг хүндрүүлсэндээ өвдөг сөгдөн хүлцэл өчөөд санаатай явдал байгаагүй гэдгийг ч онцолсон юм.
Иргэдээс өвдөг сөгдөн хүлцэл өчих үеэр түүний зүүсэн цаг хэвлэлийнхэн болон олон нийтийн нүдэнд тусав. Энэ цаг нь экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн нэрийг сийлж, Ерөнхийлөгчийн бэлгэддэг хоёр ширхэг галт шувууны дүрс байсан нь Пак Гын Хэ-гийн төр барьж байх үед гаргасан "Ерөнхийлөгчийн дурсгалын цаг"-тай яг адил байв. Ийм цагийг Ерөнхийлөгчийн арга хэмжээнд уригдсан зочдод бэлэглэх зорилгоор хийлгэж байжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хуучин бараа зардаг онлайн сайтад энэ цагийг 490,000 воноор зарахаар тавьж байсан юм. И Ман Хи яагаад ч юм тэр цагийг зориуд хэвлэлийнхэнд харуулах гэсэн мэт бугуй нь нэлээд гарсан цамц өмсөж, хоёр ч удаа өвдөг сөгдсөн нь түүнийг экс Ерөнхийлөгч болон түүний намынхантай холбоотой байж болзошгүй гэсэн сэжиг төрүүлжээ.
Зочин 2020-03-05 66.181.161.67
Нэгэн бодлын хүмүүс үнэн зөвийг нь өөрсдөө ойлгох боломжыг нь үлдээхгүй бол цаашид бүр л олон тохуурхсан шашны урсгал бий болно. Хорих тусам улам нууцлагдах болно.
Сүүлийн үед бүх зүйл шилэн буюу нээлттэй болж байгаа шиг нээлттэй байх хэрэгтэй.
Гаж гэгдэж байгаа нь харин улс төр, сонгууль, төрийн алба, бидний нэрлэдэг ТОМчуудын л байдал байна.
NoReligion 2020-03-05 109.70.100.28
Бүх шашныг хорих хэрэгтэй!
зочин 2020-03-05 192.82.72.31
Энэ шашины вирус Монголоос амар салхуу Хэдэн зөрүүд авгайчууд байдаг ёстой л толгой дээр гарсан улс
зочин 2020-03-05 66.181.161.50
Манайх ч гэсэн мэдлэггүй шүү дээ. Буддын сургааль бичсэн номд мөргөх бол их хувь заяа ирнэ гээд хөдөлмөрлөхгүйгээр амьдрана гээд мөргөөд байдагтай ялгаа юун. Христ, будда, аллаах чинь зөмөөрөө хүн яаж зөв амьдрах сургааль байдаг юм. Үүнийг судлаад өөртэй хэрэгжүүлнэ үү гэж заяасан байдаг юм. хамгийн буруу мунхаг үзэл бол Түүнийг ИД ШИД гэж бусдын сэтгэлийг мунхаруулж, нэг хэсэг нь хоолоо олж идэх хэрэгслэл болгосонд байгааг хэзээ ойлгож сэхээрэх вэ.
Судлаач 2020-03-05 59.153.113.158
Христийн гэгдэх сүмүүд бүгд адилхан. Библийн сургаалыг зөв заадаггүй. Христ гэдэг үгийнхээ бас Есүс гэдэг нэрийн утгыг ч мэдэхгүй,Есүсийн хэлсэн үгийг амьдралдаа хэрэгжүүлдэггүй. Хэрэв Библийн үгийг хэрэгжүүлдэг байсан бол халдварт өвчин тахлын талаар, яаж тусгаарлах талаар, одоогийн нөхцөл байдалд яаж ухаалаг хандах талаар бүх заавар зөвөлгөөг дагах байсан.
Үнэн 2020-03-05 64.119.26.141
Солонгосын хуулинд согог гажиг их байдаг юм байна.
Зочин 2020-03-05 202.126.88.156
Монгол бол Солонгосын колони болохоор энэ урсгал орж ирсэн нь ойлгомжтой.
Zochin 2020-03-05 202.9.46.239
4 horoollin etsest bdag, sum bii,Mongol suwd nertei yaag naad 9vgonig chin odor bur surtalchildag, Yalagch Shine Iohan , 2dahi Esus gej zarladag ter sumd 3500 hun yavdag gesen, Hristiin sum, mongol ner awaan bgaa, gol tolgoilogch ni ene owgon shuu, naad sumiig chin Baigali gej avgain ner deer yavdag hurdan haah heregtei zaluuchuudig tsergiin albanaas chuluulj sumdee unencheer yavuuldag mongolig dotroos ni yagargan butlah sanaatai sar bur10/1 huvig hucheer mongon helbereer avch bayjdag, telegram
Зочин 2020-03-05 61.102.135.60
Манайд ч ороод ирсэндээ!!! Унэн балай, гажиг юм. Энэ замбараагуй олны шашны сум хийдийн учрыг олмоор байх юм.
Zochin 2020-03-05 103.229.122.106
He he ene Hristiin sum bish
Зочин 2020-03-05 202.131.245.243
Мөн.
Paвcaл 2020-03-05 73.42.213.129
Христ бол христ. Бүгд адилхан. 2 хэрээ бие биенийхээ харыг гайхав. Бас шашин бол шашин. Христ Будда Муслум бүгд адилхан. Шашин бол ард түмний тархийг угаагч хар тамхи мөн.
Үнэнийг хайя 2020-03-05 59.153.113.158
Бүгд хуурамч. Жинхэнэ гэж бна уу Олж өгөөч
zochin 2020-03-05 64.119.24.58
mongold bgaa salbariig ni haaj hurungiig ni huraaj buyanii baiguullagad shiljuul
Хонго 2020-03-05 202.9.46.73
Монголчууд өөрсдөөсөө хэд дахин дор хошногонуудад итгэдэг болчихсон юм уу?
Далд ормор 2020-03-05 66.181.189.163
Зайлоо
бб 2020-03-05 27.123.214.2
Намд, улстөрч д санхүүжилт өгсөн байснаа зарлаж намайг авраарай, тэгэхгүй бол хэнд хэр их мөнгө өгдөгөө зарлана шүү гэсэн утгатай биз
Зочин 2020-03-05 103.57.94.219
Сүмийг хаах нь зөв.
zochin 2020-03-05 71.229.165.236
hairan tsag hugatsaa shuu zaluusaa
zochin 2020-03-05 71.229.165.236
4- r horoolliin etsest bdag ter sumiig yaraltai burmoson haah heregtei. huuhed zaluusiig maani ballaj bna shuu dee yamar ch zurh setgelgui dulii haralgan sohor munhag balai setgetsiin ovchtei bolgoj bna nen darui haah heregtei bidend yu hereggui ene sum shashin ter dundaa ene xristiin gaj ursgaliin ene buzar shashin tsuglaan buur hereggui. surch bolovsroh medleg bolovsroloo deeshluuleh ooriigoo hogjuuleh hairan saihan tsagaa iim hend ch hereggui balai mulguu hudal yumand zartsuulj bdag uneheer
Зоч 2020-03-05 202.126.89.18
Mongold tegeed balairsan 2 doh tom oron boloh baih !!! Mongoliin tur zasag arga hemjee avaachee !! Guij b.na horiglooch
Зочин 2020-03-05 64.119.18.136
Мүүн бас энэ гаж өвгөний шашиныг Монголд түгээн дэлгэрүүлсэн хүн бол мэдээж нээх намхан нээх олон долоон юм яридаг нэг зсда байдаг тэр шүүдээ
Зочин 2020-03-05 103.212.116.49
esus ym bol tsovdlood dahin amidrahnuu uzie tehuu
zochin 2020-03-05 182.160.2.103
Eej burhan irsen geed,eej burhanii talaar yarij ugie geed gudamjaar zugeer yavuuldaggui avgai nar ihseed bsin,edniih yu bn l daa,Yalanguya 3,4 horoolloor,modnii 2 havitsaa uneheer zugeer yavuulahgui bsiimaa,teneg novshnuud,iim erguu avgaichuudad uneheer durgui hureed bdgiim
Answer 2020-03-05 202.126.89.45
Ednii salbar hede sum UB.d baidag gsn… Yil ajillagaanii talaar medehgui…
Зочин 2020-03-05 182.160.0.222
Эдний салбар Монголд байна уу, байдаг гэж сонсогдох юм, байдаг бол тэнд ямар үйл ажиллагаа явуулж, ямар сургалт номлол хийж байгаа бол гэдэг л их сонин байна.
Зочин 2020-03-05 150.129.143.135
https://livetv.mn/p/163086 ороод үзээрэй байхаар барах уу маш олон хүн элссэн. Нууцаар үйл ажиллагаагаа явуулдаг
Зочин 2020-03-05 182.160.0.222
Үзлээ, линк явуулсанд баярлалаа, аймаар юм байнаа. Манайхны төрлийн эгч нэг юм байнга яриад, “ертөнцийн ганц үнэний тухай ойлгуулах гэсэн юм, ахдүү төрөл садандаа дуулгахгүй бол яагаад бидэнд хэлээгүй юм бэ гэж хожим гомдоно” гэх зэргээр намайг ятгаад амраадаггүй байсан тэр болж таарлаа…
Зочин 2020-03-05 202.9.46.50
Салбар байгаа… 4-р хорооллын эцэст нэг том сүм бий… яаралтай хаах хэрэгтэй