Махны үнэ энэ сарын эхний долоо хоногт зарим төрөл дээрээ өмнөх долоо хоногтой харьцуулахад хямдарчээ. Тухайлбал иргэдийн хамгийн ихээр худалдан авдаг үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногоос 40 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ кг тутамдаа 175 төгрөгөөр буурсан байна. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр нэмэгдсэн бол цул махны үнэ 100 төгрөгөөр хямдарчээ. Харин стратегийн хүнсэнд тооцогддог гурилын үнэд өөрчлөлт ороогүй гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Харин төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байна.
Д.УУДАМ