УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.03.05/ Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаар УИХ-ын холбогдох Байнгын хороод, Засгийн газрын байгууллагуудын мэдээллийг сонслоо. Уулзалтад, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний статистик зэрэг газрууд оролцлоо.
Шинэ коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахыг Монголбанкинд даатгаж, жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг даатгалаа. Энэ үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс коронавирусийн халдавраас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээ үзүүлэх ёстой зарим хороо, комисс хуралдахгүй байгаа нь хүндрэл учруулж байгааг хэлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн цахим үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод даалгалаа. Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн О.Амартүвшин төсөвт тодотгол хийх шаардлага үүсч байгааг хэллээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ нөхцөл байдал ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Суурь үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх нь ч тодорхой бус байгаа учраас төсөвт одоогоор тодотгол хийж болохгүй" гэв.
Уулзалтын дараа Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар мэдээлэл өглөө.
ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН:
-Шинэ коронавирусийн халдварын тархалттай холбоотой Монгол Улсын хүн амыг хүнсний хомсдолд орохоос сэргийлэх зорилгоор арга хэмжээ авч ажиллаж байна. ҮСГ-аас гаргасан тоон аргачлалаар тооцож, нөөц бүрдүүлэх арга хэмжээг авч байна. 12 мянган тонн махыг хаврын хэрэгцээнд зориулах хэрэглэхээр бэлтгэлээ. Нийтдээ бид 12 мянган тонн махны нөөцтэй байна. Энэ нь ноднин жилийнхтэй харьцуулахад гурав дахин их. Нөөцийн махны үнэ ханш харьцангуй хямд байгаа. 246 мянган тонн улаан буудайгаар үйлдвэрлэх гурил 2020 оны гурилын хэрэгцээний 80 хувь. Цаана нь 60 мянган тонн будаа үйлдвэрлэж, гурилын хэрэгцээгээ хангана. Гурил гурван сарын хэрэгцээний нөөцтэй байна. Энэ онд 155 мянган тонн шингэн сүү үйлдвэрлэнэ. Өвлийн улиралд хуурай сүү боловсруулах замаар сүү бэлтгэнэ. Энэ үүднээс нэмэлтээр 2000 тонн хуурай сүү оруулж ирнэ. Хүн амын хэрэгцээт бүтээгдэхүүнд цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос ордог. Импортоор авдаг. Тиймээс татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьдаг. Тэр хүртэл импортлогдож байгаа дээрх бүтээгдэхүүний татварыг хоёр сар чөлөөлнө. Цагаан будаа 1.5 сарын, элсэн чихэр 3.6 сарын, ургамлын тос 1.6 сарын нөөцтэй байна. Анхаарал татаж байгаа нэг асуудал нь техникийн спирт үйлдвэрлэх болоод байгаа. Тиймээс энэ нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нөөц бүрдүүлэхээр болоод байна. Шувууны аж ахуй эрхлэгчид онцгой нөхцөл байдлын үед бүтээгдэхүүний үнийг бууруулах, дотоодын хэрэгцээгээ хангах санаачлага гаргасанд талархаж байна. Өнөөдөр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн хүүд санаа тавьж байгаа. ЖДҮХС-гаас гуравдугаар сарын нэгнээс зургадугаар сарын нэгнийг хүртэл зээлийн хүүгээс чөлөөлөх, алданги тооцохгүй байх шийдвэр гаргасан.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:
-Монголбанкны хувьд эдийн засагт хамгийн их нөлөөлж болох ямар салбар, гадаад улс оронд ямар нөхцөл байдал үүсч байгаа талаар ярилцлаа. Монгол Улсын экспортын 80 гаруй хувь, импортын 40 гаруй хувийг БНХАУ эзэлдэг. Дэлхийн олон улс орны төв банкууд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хэвээр хадгалах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тиймээс Төв банкны хувьд ирэх долоо хоногт Мөнгөний бодлогын хороог хуралдуулж, 0,5 нэгжээр буулгах саналыг гаргаад байгаа юм. Мөн заавал байлгах нөөцийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах, бодлогын хүүг бууруулснаар зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн хүртээмжтэй болж, хүү буурах суурь болж болно гэж үзэж байгаа. ДЭМБ-аас анхааруулж байгаа нэг зүйл бол бэлэн мөнгө байж болзошгүй гэж үзэж Монголбанкнаас банкуудад нийлүүлж байгаа мөнгөний зузаатгалыг шинэ мөнгөөр бүрдүүлж, бохир мөнгийг устгах ажлыг хийж байна.
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН:
-Covid-19 халдвараас сэргийлэх арга хэмжээ нь бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар МҮХАҮТ-аас 1000 гаруй аж ахуй нэгж байгууллагаас судалгаа авсан. Судалгаанаас харахад, нийт 57,4 хувь маш их нөлөөлсөн, 32 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн. Энэхүү нөлөөлөл нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад шууд хамааралтай байна. Бараа үйлчилгээний нийлүүлэлт 60 хувь буурсан, 15 хувь нь бэлэн мөнгөний хомсдол ороод эхэлсэн гэж хариулсан. Мөн уул уурхай, мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбаруудад орлого буурчээ. Түүнээс гадна бизнест тулгарч буй гол хүндрэлүүд нь зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг нийт аж ахуй нэгжүүдийн 66 хувь, түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал 9 хувь, санхүүгийн эх үүсвэл гурван хувь гэж хариулжээ. Аж ахуй нэгжүүдийн зүгээс төрийн үйлчилгээний хүнд суртал их, мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурал хойшилсон, гадаад худалдаа, зөвшөөрөлтэй холбогдох үйлчилгээг түргэн шуурхай явуулахыг онцолсон. Өнөөдрийн энэ уулзалтаар олон асуудлыг шийдэхээр ярилцлаа.
Ш.ЧИМЭГ
Зочин 2020-03-05 202.126.89.156
Лхагвасүрэнгээс бусад нь мэргэжилгүй шоучин под сданууд байна.Занданшаа гэж дийлдэхгүй поптой боллоо.
Түрээслэгч 2020-03-05 192.82.77.82
Мөнгө хүүлэгч, төрийн өндөр албан тушаалд байсан луйварчид УБ хотоор дүүрэн худалдааны төв нэртэй луйварын төвүүдтэй. Үүнийг нь түрээсэлдэг нэртэй барьцаанд орсон 200,000 орчим жирийн иргэд байдаг. Өдрийн 20-40 цасны ашиг олж амиа зогоодог.1сараас хойш худалдан авагчгүй алдагдалтай ажиллаад эргэлтийн хэдэн төгрөгөө түрээсдээ өгөөд юу ч үгүй….!!!!. Төр засаг худалдааны төвүүдийг ч түр хааж хорионд оруулах байсан гэвч дарга нар бүгд түрээслүүлдэг мөнгө хүүлэгч нар байдаг!!!!
Зочин 2020-03-05 182.160.1.192
Yrihaas uur ym hiihgui ym hiildee
Зочин 2020-03-05 202.9.46.112
Эрүүл мэндийн байгуулагын орлого буурсан гэнэ үү, ха ха. Өвдөх нь багасч байгаа нь уг нь сайн мэдээ биш үү?
Зочин 2020-03-05 202.179.24.12
Тэгээд хурдан шийдээч эээ Зээл, түрээсийг 6 сарын хугацаанд чөлөөлөх эсвэл 60 хувиар бууруулах ..
Зочин 2020-03-05 103.111.68.3
бизнес ЭРХЭЛДЭГГҮЙ ЯДУУЧУУД НЬ ТАХАЛТАЙ ТАРВАГНЫ ИПОТЕКИЙН КОРПОРАЦИД ДАРЛУУЛЖ БАЙНА. УЛСААС 1-2 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВЧИХААД БУЦААГААД 8 % ДЭЭРЭЭС НЬ ХҮҮ БОДОХ АРГАЧЛАЛ ГЭГЧЭЭР МӨНГӨ ХҮҮЛЖ БАЙНА. БУСАД УЛСАД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ГЭЖ БАРАГ ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ӨГДӨГ. МАНАЙ УЛСЫН ИХ ХУЛГАЙЧУУД ХҮҮГҮЙ ЗЭЭЛ АВЧИХААД АРД ТҮМНЭЭ МӨЛЖИЖ АМЬДАРДАГ ПИЗДАААНУУУД.
зочин 2020-03-05 202.9.46.39
Төрд шургалж , хулгай хийх чинь л хамгийн унацтай бизнес болсон цаг шдээ …,,Өөдгүй шаар,, байхад л болоод явчихна .
иргэн 2020-03-05 103.212.116.49
banknii tololt hoishluulah bolon huug buuruulah arga hemjee avahgui bol tatvar tologch nar dampuurald hurj heden bankuud hussen huseegui zeeliin ergen tololt ugui dolsnoor dampuurana shuu
Зочин 2020-03-05 43.242.242.42
Банкны зээлийн хүүгийн бодлогод аль эрт өөрчлөлт хийх байсан. МАН, АН энэ 2 нам төр барих хугацаандаа хэрэгжүүлэх ёстой ажлынх нь хамгийн чухал хэсэг байсан. Тэд хэрэгжүүлэхийг хүсээгүй, давагдагүй хүчин зүйл "COVID -19 f.халдвар тулгараад байхад хүртэл арга саам хийсээр өдийг хүргэлээ. БАНКНЫ ӨНДӨР ХҮҮ ХЭНД АШИГТАЙ ГЭДГИЙГ ХЭН БҮХЭН ХЭЛҮҮЛТГҮЙ МЭДЭЖ БАЙГАА. АРД ТҮМЭНээс авч чаддаг, өгч чаддаггүй төрийн түшээд бидэнд хэрггүй.
Зочин 2020-03-05 66.181.179.129
Mongol bank demiirch bh shiv dee.
Иргэн 2020-03-05 64.119.26.141
Хүний үг авдаг байсан бол арай өөр байх байсан.МАН – ын өөдгүй бодлого ард түмэндээ хүрдэггүй. Одоо дарангуйлагч УИХ- тай болоод улам л дордож байгаа шүү.
иргэн 2020-03-05 192.82.65.141
Элдэв хяналт шалгалтыг учир утгатай, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх маягаар хийж байвал сайн. Сав л хийвэл торгоно тэгнэ ингэнэ гэж дарамталсан, үйл ажиллагаа явуулахад бэрхшээл хүндрэл учруулдаг байдлыг нэг мөсөн өөрчилмөөр байгаа юм. Аж ахуйн нэгжүүд сайн ажиллаж байж л улсын санхүү бүрдэж бид амьдарч байгаа гэдгийг олон түмэн ойлгомоор. Улсаа, бие биенээ дэмжиж шудрага үнэнч байвал бүх юм сайхан болох бүрэн боломжтой.
Зочин 2020-03-05 64.119.18.130
чадвар муутай хяналт шалгалтын нөхдүүдээс болж бизнес эрхлэгчид маань зальжин, хүн муутай болж дуусахнээ