Охинтойгоо эгч дүүс гэж андуурагддаг "Мөнхийн залуу" ээж нууцаа дэлгэв | News.MN

Охинтойгоо эгч дүүс гэж андуурагддаг "Мөнхийн залуу" ээж нууцаа дэлгэв

Охинтойгоо эгч дүүс гэж андуурагддаг "Мөнхийн залуу" ээж нууцаа дэлгэв

Охинтойгоо эгч дүүс гэж андуурагддаг "Мөнхийн залуу" ээж нууцаа дэлгэв

Өдгөө 40 настай ирланд бүсгүйг хүмүүс 21 настай охинтой нь эгч дүүс хэмээн андуурдаг аж. Хоёр хүүхдийн ээж тэрбээр "Мөнхийн залуу" гоо үзэсгэлэнгийнхээ нууцыг дэлгэжээ.

Соня Маньер хэмээх энэ бүсгүй Ирландын Корк хотод амьдардаг. Бизнесийн зөвлөхийн ажил хийхээс гадна ихэнх цагаа фитнесийн зааланд өнгөрөөдөг аж. Тэрбээр "Биеийнхээ галбирыг хадгалах, эрүүл байхын тулд фитнесийн заал руу долоо хоногт гурван удаа явдаг. Мөн оюун санаагаа цэгцэлж, анхаарлаа төвлөрүүлэхийн тулд йог болон бясалгалаар өдөр болгон хичээллэдэг. Бас арьсаа арчлах нь гол зүйл. Арьсаа сайн чанарын бүтээгдэхүүнээр арчилж, гоо сайхны эмчилгээнд тогтмол ордог. Хамгийн чухал нь би хоолны дэглэм сайн барьж, ус их уух нь арьсанд сайн гэдэгт их итгэдэг. Хувцаслалт, нүүр будалтын хувьд охин Рени маань надад их тусладаг. Охин маань гоо сайханч болохоор нүүрээ будахад минь зөвлөдөг. Мөн хувцаслалт дээр үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг шүү. Үүнээс гадна би олон залуу охидтой хамт ажилладаг. Энэ нь ч надад тусалдаг байх" хэмээжээ.

Мөн тэрбээр "Хүмүүс охин бид хоёрыг ээж, охин гэдгийг мэдэх тэр сэтгэл хөдлөл нь их инээдтэй. Бид хоёр яг л эгч дүүс шиг ярилцаж, бие биетэйгээ илэн далангүй байдаг учраас хүмүүс тэгж боддог байх" хэмээн ярьсан байна. Соня Маньер нь өнгөрсөн жил гэрлэсэн бөгөөд охиноосоо гадна нэг хүүтэй ажээ.

Уншигч та аль нь ээж нь вэ гэдгийг ялгаж байна уу?

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-05 202.9.40.66

Эрхэм таны ойрын зорилт !!!

Англи болон орос хэлтэй орнуудад эрдмийн зэрэг хамгаалах хүсэл тэмүүлэлтэй залуучуудад англи, орос хэл дээр сургалт, эрдэм шинжилгээ, ерөнхий эрдмийн ном зохилуудыг тухайн хэл дээр нь судлахад зайлшгүй шаардлагатай мэргэжлийн туслалцааг үзүүлнэ. Сонирхож байгаа хүмүүс 99922603 утсаар холбогдоно уу.

Avatar

Х 2020-03-05 139.5.217.129

1-рт хүүхэд нь асар хөгшин царайтай юм байна. 2-рт үрчлээ багатай болохоос насандаа л харагдаж байна. 3-рт үрчлээг бол мөнгөтэй бол хэн ч байхгүй болгочихдог болсон цаг.

Avatar

минийнүдээр 2020-03-05 202.126.89.17

миягийн мияа л юм байна ш дээ. Одгэрэл моника белуччиг бол ингэж хэлж ярьж болноо

Avatar

hoho 2020-03-05 202.70.34.98

manai odgerel aniag guitsehgui yum bnoo kk

Avatar

Зочин 2020-03-05 202.21.109.43

wtf shar ust gej bodloo yun tsenbeger eej vee arai shu manaihaa 30 garaad gg boldog humuusee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж