Охинтойгоо эгч дүүс гэж андуурагддаг "Мөнхийн залуу" ээж нууцаа дэлгэв

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

Охинтойгоо эгч дүүс гэж андуурагддаг "Мөнхийн залуу" ээж нууцаа дэлгэв

Охинтойгоо эгч дүүс гэж андуурагддаг "Мөнхийн залуу" ээж нууцаа дэлгэв

Өдгөө 40 настай ирланд бүсгүйг хүмүүс 21 настай охинтой нь эгч дүүс хэмээн андуурдаг аж. Хоёр хүүхдийн ээж тэрбээр "Мөнхийн залуу" гоо үзэсгэлэнгийнхээ нууцыг дэлгэжээ.

Соня Маньер хэмээх энэ бүсгүй Ирландын Корк хотод амьдардаг. Бизнесийн зөвлөхийн ажил хийхээс гадна ихэнх цагаа фитнесийн зааланд өнгөрөөдөг аж. Тэрбээр "Биеийнхээ галбирыг хадгалах, эрүүл байхын тулд фитнесийн заал руу долоо хоногт гурван удаа явдаг. Мөн оюун санаагаа цэгцэлж, анхаарлаа төвлөрүүлэхийн тулд йог болон бясалгалаар өдөр болгон хичээллэдэг. Бас арьсаа арчлах нь гол зүйл. Арьсаа сайн чанарын бүтээгдэхүүнээр арчилж, гоо сайхны эмчилгээнд тогтмол ордог. Хамгийн чухал нь би хоолны дэглэм сайн барьж, ус их уух нь арьсанд сайн гэдэгт их итгэдэг. Хувцаслалт, нүүр будалтын хувьд охин Рени маань надад их тусладаг. Охин маань гоо сайханч болохоор нүүрээ будахад минь зөвлөдөг. Мөн хувцаслалт дээр үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг шүү. Үүнээс гадна би олон залуу охидтой хамт ажилладаг. Энэ нь ч надад тусалдаг байх" хэмээжээ.

Мөн тэрбээр "Хүмүүс охин бид хоёрыг ээж, охин гэдгийг мэдэх тэр сэтгэл хөдлөл нь их инээдтэй. Бид хоёр яг л эгч дүүс шиг ярилцаж, бие биетэйгээ илэн далангүй байдаг учраас хүмүүс тэгж боддог байх" хэмээн ярьсан байна. Соня Маньер нь өнгөрсөн жил гэрлэсэн бөгөөд охиноосоо гадна нэг хүүтэй ажээ.

Уншигч та аль нь ээж нь вэ гэдгийг ялгаж байна уу?

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж