Махны экспорт хойшлох уу? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Махны экспорт хойшлох уу?

Хуучирсан мэдээ: 2015.11.07-нд нийтлэгдсэн

Монгол Улс ирэх оны эхний зургаан сард 128 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөөд байна.

Монгол, Хятадын хамтарсан үзэсгэлэн, худалдааны үеэр БНХАУ манайхаас зургаан тэрбум юанийн мах экспортлохоор гэрээ байгуулсан. Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сард тус улсын Хилийн хяналт, шалгалт, хорио цээрийн газрын эрсдэлийн үнэлгээний баг манайд 10 хоног ажилласан юм. Тэд мах, махан бүтээгдэхүүн экспортлохын тулд баруун болон төвийн бүсэд эрсдэлийн үнэлгээ хийхдээ мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрүүдийг хянан магадалж, экспорт, импортын нөхцөлөө тохиролцжээ. Харамсалтай нь Хятадын шинжээчид буцсаны дараа Баян-Өлгий аймагт шүлхий өвчин гарсан. Үүний улмаас БНХАУ манайхаас мах экспортлохоо нэг жилээр хойшлуулж, хорио цээр тогтоож магадгүй болоод байгаа гэнэ.

Д.УУДАМ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!