“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг хүүхэд, залуучуудын дунд зохион байгуулж байна.
Марафонд оролцогчид эрэгтэй, эмэгтэй насны ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замд өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр хүүхүүдийн дунд дээрх тэмцээн болж байна. Бага насны хүүхдүүд 3-4 нас /50 м/, 5-6 нас /50 м/, 7-8 нас /100 м/, 9-10 нас /500 м/, 11-12 нас /1000 м/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар, өсвөр үе, залуучууд 13-14 нас /3 км-1 тойрог/, 15-16 нас /3 км-1 тойрог/, 17-18 нас /6 км-2 тойрог/-ны эрэгтэй, эмэгтэй ангиллаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам дээр тойргоор уралдаж байна.
Дээрх арга хэмжээ өнөөдөр 11.00 цагийн орчимд Чингисийн талбайгаас эхэлж одоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилж байгаа юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ