Цуцлагдсан нислэгийг хэзээ сэргээхийг УОК шийднэ | News.MN

Цуцлагдсан нислэгийг хэзээ сэргээхийг УОК шийднэ

Цуцлагдсан нислэгийг хэзээ сэргээхийг УОК шийднэ

Цуцлагдсан нислэгийг хэзээ сэргээхийг УОК шийднэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын авто замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрөөс нээсэн бол нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-ны дотор багтаан эхлүүлэхээр болоод байна. Мөн Эрхүү, Улаан-Үүд чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл БНСУ, Япон улс руу зорчих нислэгийг гуравдугаар сарын 15-ныг хүртэл цуцалсан билээ. Эл асуудлыг бид "Яам, агентлагаар сонин юутай вэ" буландаа онцолж, Зам тээврийн яамнаас тодруулав.

АВИА КОМПАНИУД  ТИЙЗ БОРЛУУЛАЛТЫН АЛДАГДАЛД ОРЖ БАЙНА

Коронавирусийн халдвар агаар дуслын замаар дамжин халдварладаг тул агаарын нислэг, тээвэрлэлт хамгийн өндөр эрсдэлтэй ангилалд багтаж буй. Иймд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг тараахгүй байх гол арга хэмжээний нэг бол олон улсын нислэгүүдийг цуцлах. Өнөөдрийн байдлаар дэлхийн 79 авиа компани халдвар гарсан бүс нутгуудад нислэгтээ хязгаарлалт тавьжээ. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын хуралдаанаар Монгол Улс БНСУ-ын хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 28-ны өдрөөс гуравдугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд цуцалсан. Мөн Монгол Улс Япон Улс хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал түр зогсоохоор болсон билээ. Түүнчлэн Эрхүү-Улаан Үд чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-нийг хүртэл цуцалсан.

Монгол Улсын иргэдийн хамгийн их зорчдог БНСУ, Япон чиглэлийн нислэг үйлдэгдэж эхлэхээс өмнөх бэлтгэл ажил хангах шаардлагагүй гэдгийг Зам тээврийн яамнаас мэдээлэв. Тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагийн хэлснээр БНСУ, Япон чиглэлийн нислэг хийхэд  иргэд хүлээлттэй байгаа тул авиа компаниудын нислэг хөл хорио цуцлагдснаас хойш өмнөх хуваариар үргэлжлэх юм байна. Тэрбээр “Улсын онцгой комиссын хуралдаанаар БНСУ, Японы чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 15-ныг хүртэл цуцалсан. Мөн БНХАУ-ын нислэгт хязгаарлалт тавьсан. Хэрэв гуравдугаар сарын 15-наас БНСУ, Япон чиглэлийн нислэгийн хорио цуцлагдаж, нислэг эхлэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл үүсэхгүй. Учир нь, нислэгүүдийн хуваарь бүртгэлийн системд хадгалагдсан байдаг. Гэхдээ Улсын онцгой комиссын хуралдаанаар нислэгүүдийг хугацаанд нь нээх үү, үргэлжлүүлэн сунгах уу гэдэг асуудал яригдах болов уу.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дэлхийн 79 авиа компани нислэгээ цуцалсан байна. Монгол Улсын хувьд бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй эрт нислэгтээ хязгаарлалт тавьж эхэлсэн. Ерөнхийдөө дэлхийн улс орнууд нислэгтээ хязгаарлалт тавьсантай холбоотойгоор иргэд гуравдагч улс орнуудаар дамжин зорчих боломж нь хязгаарлагдаж байна. Тухайлбал, Эрхүү Улаан-Үд чиглэлд зорчих нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл цуцалсантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас тийз борлуулахгүй байх чиглэл өгсөн. ОХУ-ын авиа компаниуд нислэгүүдээ хааж байна. Сүүлийн 14 хоногийн байдлаар Монгол Улсаас Москва хооронд зорчих иргэдийн урсгал татраад байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Москва, Берлин-Улаанбаатар, Монгол Улс-Турк хоорондын нислэг хэвийн үйлчилж Харин БНСУ, Япон, БНХАУ чиглэлийн нислэгүүдийг цуцалснаар авиа компаниуд тийз борлуулалтын алдагдалд оржээ. Энэ нь зөвхөн Монголд ч биш дэлхийн улс орнуудад ч үүсээд буй асуудал юм.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЭХЭЛЛЭЭ

Зам тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан холбогдох мэргэжилтнүүдийн хамт нүүрс тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангуулахаар нөхцөл байдалтай танилцахаар Дорноговь аймагт ажиллаж байна. Коронавирустэй холбоотойгоор түр зогсоод байсан Монгол Улсын нүүрсний экспорт эхэлж байна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэсэн автомашинууд халдваргүйжүүлэлт, ариутгалын холбогдох шаардлагыг ханган БНХАУ руу гарч эхэлжээ. Засгийн газар, Улсын онцгой комиссоос нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-ны дотор багтаан эхлүүлэх шийдвэр гаргасан билээ.

НИЙСЛЭЛЭЭС 125.8 МЯНГАН ИРГЭН ГАРЧ, 83.925 ХҮН УЛААНБААТАРТ ИРЖЭЭ

Коронавируст /COVID-19/ халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 22-ноос гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хязгаарлаж, хөл хорио тогтоосон. Тус шийдэрийн дагуу гуравдугаар сарын 03-ны дөрийн 06.00 цагаас нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн юм.

Улс, хот хооронд зорчих автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг нээснээс хойш буюу улсын хэмжээнд нийт 83925 тээврийн хэрэгсэл, 305302 зорчигч хяналтын товчоодоор нэвтэрч, хөдөлгөөнд оролцжээ. Үүнээс орон нутгийн хяналтын товчоодоор 32.8 тээврийн хэрэгсэл, 125.8 мянган зорчигч гарч, 17.9 мянган тээврийн хэрэгсэл, 68.6 мянган зорчигч орсон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-05 61.102.135.60

Солонгос, Япон 11 хуртэл. Наад онгоцоо нисгэж иргэдээ аваачээ!!! Хумуусээ евчний голомтод улдээж хохироох эрсдэл бурдуулдэг ганц улс гэдгээ л харууллаа. Одоо болоошдээ!!!

Avatar

zochin 2020-03-05 192.82.77.66

sergeej boloxgui shuu udii xursen ajiltalaar bolno shuu xeden muusain teneg mulguu yumnuud baij l baidag yum

Avatar

иргэн 2020-03-05 202.131.227.82

дахин урт хугацаагаар сунгах нь зөв шүү. зарим нь тэнгэрийн орноос ирсэн юм шийг араншин гаргах юм.

Avatar

Зочин 2020-03-05 202.9.46.70

Овоо хэд нь нутагтаа малчин болоод үлдээсэй

Avatar

Зочин 2020-03-05 192.82.73.183

Дахиад 4-р сарын 10 хүртэл сунгах хэрэгтэй. Япон , Солонгосын нислэгийг 3-р сард нээвэл коронавирус монголд найдвартай орж ирнэ. Хамгийн сүүлд мода Монголоор дуусна гэдэг шиг манайхаар дуусаж магадгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж