Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский шинэчлэлт хийхээр Ерөнхий сайд Алексей Гончарукийг огцрох өргөдлөө өгч, засгийн газраа сэлгэхийг үүрэгджээ. Энэ дагуу Ерөнхий сайд Алексей Гончарук огцрох өргөдлөө өгснийг “Reuters” агентлаг мэдээлэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский парламентад хэлсэн үгэндээ “Энэ бол өндөр хэмжээний авлигын хэрэггүй анхны Засгийн газар. Гэхдээ зөвхөн хулгай хийхгүй байна гэдэг хангалтгүй. Бидэнд шинэ хүмүүс, шинэ засгийн газар хэрэгтэй” хэмээсэн байна.
Улмаар Украины шинэ ерөнхий сайдаар Денис Шмыгаль өчигдөр тангараг өргөж, засгийн газраа яаралтай бүрдүүлэн шинэчлэлт хийхээр болжээ.
Өдгөө 35 настай Алексей Гончарук нь Украины түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болсон юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ