Италийн засгийн газраас эх оронд нь эрчимтэй тархаад буй шинэ коронавирусийн улмаас спортын бүх арга хэмжээнүүдээ ирэх дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл хаалттай хаалганы цаана, үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гаргалаа.
Тус улсын засгийн газрын мэдэгдэлд "Спортын тэмцээн уралдаан, өдөрлөг гээд бүхий л төрлийн арга хэмжээнүүдийг хаана ч байсан мөн хувийн болон олон нийтийн ч байсан хамаагүй түр зогсоож байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл цэнгэлдэх хүрээлэнд болох тэмцээн уралдааныг хаалттай хаалганы цаана үзэгчгүй, харин гадаа талбайд явагдах тэмцээн уралдааныг олон нийтийг хамрахгүй байхаар зохицуулна.
Мөн бүхий л холбоод, спортын багууд тэдгээрийн эрүүл мэндийн албаныхан өөрсдийн байгууллагадаа шинэ коронавирус тархахаас урьдчилан сэргийлж тамирчид, дасгалжуулагчид, техникийн албаныхан болон баг тамирчидтай холбоотой бүхий л хүнд хяналт тавихыг хүсч байна" хэмээжээ.

Одоогийн байдлаар дэлхий даяар шинэ коронавирусийн халдвараар 95 мянга гаруй хүн өвчлөөд байгаагийн 3000 гаруй нь Италиас илрээд байгаа юм.
Тулга 2020-03-05 202.9.40.115
Энэ доор сэтгэгдэл хэсэгт үг үлдээсэн нөхөр гадаад хүн бна. Google translate-р хазгай муруй орчуулж тавьсан бна, үүнийг шалгаад блок хийгээч нэлээд хэдэн удаа яг ингэж бичсэнийг харлаа