Covid-19: Италийн спортын бүх арга хэмжээ үзэгчгүй болно

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

Covid-19: Италийн спортын бүх арга хэмжээ үзэгчгүй болно

Covid-19: Италийн спортын бүх арга хэмжээ үзэгчгүй болно

Италийн засгийн газраас эх оронд нь эрчимтэй тархаад буй шинэ коронавирусийн улмаас спортын бүх арга хэмжээнүүдээ ирэх дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл хаалттай хаалганы цаана, үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Тус улсын засгийн газрын мэдэгдэлд "Спортын тэмцээн уралдаан, өдөрлөг гээд бүхий л төрлийн арга хэмжээнүүдийг хаана ч байсан мөн хувийн болон олон нийтийн ч байсан хамаагүй түр зогсоож байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл цэнгэлдэх хүрээлэнд болох тэмцээн уралдааныг хаалттай хаалганы цаана үзэгчгүй, харин гадаа талбайд явагдах тэмцээн уралдааныг олон нийтийг хамрахгүй байхаар зохицуулна.

Мөн бүхий л холбоод, спортын багууд тэдгээрийн эрүүл мэндийн албаныхан өөрсдийн байгууллагадаа шинэ коронавирус тархахаас урьдчилан сэргийлж тамирчид, дасгалжуулагчид, техникийн албаныхан болон баг тамирчидтай холбоотой бүхий л хүнд хяналт тавихыг хүсч байна" хэмээжээ.

Энэхүү шийдвэрийн хүрээнд Италийн хөлбөмбөгийн лигүүдийн тоглолт цуцлагдаж , тус улсаас УЕФА Аваргуудын лиг болон Европа лигт оролцож буй багуудын тоглолт үзэгчгүй болохоор болжээ. Үүнээс гадна дугуйн уралдааныг дэлхийн тур тэмцээн болон регбигийн Six Nations тэмцээний хүрээн дэх Итали Английн шигшээ багуудын тоглолт хаалттай хаалганы цаана явагдах ажээ.

Одоогийн байдлаар дэлхий даяар шинэ коронавирусийн халдвараар 95 мянга гаруй хүн өвчлөөд байгаагийн 3000 гаруй нь Италиас илрээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж