Жихадист цэргүүд химийн зэвсэг ашиглаж Сирийн хүчний эсрэг довтлох гэж байсан ч тус төрлийн зэвсэгтэй харьцах мэдлэг хомс тул бүтэлгүйтэж өөрсдийгөө хохироожээ хэмээн Оросын батлан хамгаалахын сайд мэдээлжээ. Харин Сири дэх Оросын эвлэрүүлэх төв хэдэн арван алан хядагч чухал хурдны зам бүхий Саракеб хотын стратегийн ашигтай бүсийг эзлэхээр санаархаж байсан хэмээн мэдэгдсэн байна.
Алан хядагчид Сирийн засгийн газрын хүчийг бууруулахын тулд Саракебийн баруун хэсгийг эзлэхээр хортой бодис бүхий тэсрэх бөмбөг ашиглахыг оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Өөрөөр хэлбэл ажиллагааг гардан хийж байсан алан хядагчид өөрсдөө хорт бодистой харьцах мэдлэг хомс тул хорт бодисоо асган, түүндээ гүн хордож, ажиллагааг үргэлжлүүлэх чадваргүй болжээ.
Сүүлийн үед Сирийн засгийн газар Саракеб хотод амжилттай тулалдаж, Дамаск, Алеппо хоёрыг холбодог, цаашлаад Латайка хүрдэг М4 хурдны замыг өөрсдийн мэдлийнх болгоод байгаа билээ. Ингэснээрээ Сирийн засгийн газар Идлибийн үлдсэн хэсгийг Аль-Кайда бүлэглэлийн салбар Хаяат Тахрир Аль-Шам бүлэглэлээс чөлөөлөхөд нэг алхам ойртож буй юм.
Нууц эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзахаар Москва руу хөдөлсөн бөгөөд уулзалтын үр дүнд хоёр улсын үл ойлголцол шийдэгдэж, галаа зогсоож магадгүй ажээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ