АНУ-ын эрэгт халдвартай хөлгийг тусгаарлана

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын эрэгт халдвартай хөлгийг тусгаарлана

АНУ-ын эрэгт халдвартай хөлгийг тусгаарлана

АНУ-ын Сан-Франциско хотын эрэгт олон мянган зорчигчтой “Grand Princess” хөлөг онгоцыг коронавирусийн халдвартай хэмээн тусгаарлахаар бэлтгэж байна. Калифони муж улсад халдвараар нас барсан 71 настай эрэгтэй нь “Grand Princess” хөлгийн 62 зорчигчтой өмнө нь цуг аялахдаа халдвар авсан гэж сэжиглэжээ.

Хөлөг онгоцны “Princess Cruises” компанийн мэдээлснээр тэд хамтдаа хоёрдугаар сарын 11-нээс 21-ний хооронд өмнөх аялалд явсан байна. АНУ-ын эрүүл мэндийн албаныхан 71 настай эрэгтэйг өөр өвчнөөр нас барсан гэж байсан ч коронавирусийн халдвартай нь өнгөрсөн Мягмар гаригт тогтоогджээ.

“Grand Princess” хөлөг онгоц нь Мексик улсаас Хавайн боомт хүрэхээр явж байсан ч Сан-Францискод авчрахаар болсон аж. Хөлөг онгоц гуравдугаар сарын 7-нд Сан-Франциско боомтод ирнэ. Тус усан онгоц нь хөлгийн багийн 1150 хүнээс гадна 2600 хүртэл тооны зорчигч тээвэрлэх хүчин чадалтай.

Өмнө нь “Diamond Princess” компанийн өөр нэг хөлөг онгоц “Diamond Princess” дээр коронавирусийн өвчин гарснаар Японы Ёкохама боомтод тусгаарлагдсан ба 700 гаруй хүн халдвар авсан юм.

Эх сурвалж: THE WALL STREET JOURNAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж