Emirates компанийн онгоц зэрлэг амьтдын зургаар гоёв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Emirates компанийн онгоц зэрлэг амьтдын зургаар гоёв

Хуучирсан мэдээ: 2015.11.07-нд нийтлэгдсэн

Emirates компанийн онгоц зэрлэг амьтдын зургаар гоёв

 

Дубайн Emirates Airline компанийн “Airbus A380” хоёр онгоцыг “United for Wildlife” буяны ажлын хүрээнд зэрлэг амьтдын зургаар чимэглэсэн байна. Энэ тухай Emirates 24/7 портал мэдээлэв.

 

Нэг онгоцонд нь мөхлийн ирмэгт ирээд байгаа зургаан амьтны зургийг зурсан байлаа. Хоёр дахь онгоцонд хирс, заан, арслан, бар, баавгайн зургийг зуржээ.

 

“Олон тооны амьтад тухайлбал Африкийн заан, хирс, бар, гүрвэлүүд зэрлэг амьтдын хууль бус худалдааны асар их дарамт дор байна” гэж нисэх компанийн тэргүүн Тим Кларк мэдэгдлээ.

 

Дэлхий ертөнц даяарчлалын хямрал дор байгаа учраас оройтоогүй дээрээ хүн бүр өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй гэж тэр тэмдэглэв. “Дэлхийн тээврийн аж үйлдвэр тэдний тоонд нисэхийн компаниуд амьтдын хууль бус наймааны гинжийг таслахад чухал үүрэг гүйцэтгэж чадна хэмээн Emirates итгэж байна” гэж Кларк мэдэгдлээ.

 

YouTube-сүлжээнд дэлхийн том агаарын хөлөгт амьтдын зургийн наалт хийж байгаа видео бичлэг тавигджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!