МОНГОЛ ДАРХЛАА: Шинэ эргэлтийн тунхаг | News.MN

МОНГОЛ ДАРХЛАА: Шинэ эргэлтийн тунхаг

МОНГОЛ ДАРХЛАА: Шинэ эргэлтийн тунхаг

МОНГОЛ ДАРХЛАА: Шинэ эргэлтийн тунхаг

Ардчилсан засаглал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах тогтолцоонд итгэх монгол хүний итгэл алдарч, эрх мэдлийн төлөөх бүлэглэлүүдийн хооронд хонгилын түлхүүр булаалдах дажин өрнөж, мэдлэг, ур чадвар (know-how)-ыг хүчирхийлэл, худал хуурмагаар орлуулж, албан тушаалтны авлига, хулгай цэцэглэн, улс төрийн намууд мухардаж, бүтээмж бүтээгчээ дэмждэггүй, өширхөл, талцалын харанхуй цаг ноёлж байна.

Бүтээлч зах зээл төрийн дарамт шахалт, авлигажсан шийдвэрт хавчигдаж, иргэд бүтээмж багатай ажлын байранд гацаж, халаасан дах орлого эрс багассан, залуу үеийн мөрөөдөл, боломжийн ил далд хулгай тэдний ирээдүйдээ итгэх урам зоригийг мохоон, гадуурхаж орхигдох, ядууралд өртөх бодит айдас нийтийг хамарчээ.

Хуурамч мэдлэгт шинжлэх ухаан хүчирхийлүүлж, мухар сүсэг, үл мэдэхүй соён гэгээрлийг орлож, ёс зүйг дүр эсгэлтээр сольсон популистууд нийгмийг хуваах замаар төрийг хүчгүйдүүлэх цөвүүн үе иржээ.

Энэ бүх эмгэгийн үндэс болох дараах ГУРВАН ВИРУС-ээр Монголын нийгэм өвчлөөд эдгэхгүй ужгирлаа. Эдгээр нь:

  1. Айдаст дөрөөлсөн АВЛИГА
  2. Ажилгүйдлээс үүдсэн ЯДУУРАЛ
  3. Мунхаглалаас төрсөн ПОПУЛИЗМ юм.

Аюулт вирусийг эмчилж, үндэстний дархлаа тогтоохоор дэвшилтэт, чөлөөт ардчилсан үзэлт залуус нэгдэж энэхүү ШИНЭ ЭРГЭЛТИЙН ТУНХАГ-ийг зарлаж байна. Монголыг анагаах гурван дархлааг түмэн олонд тунхаглан зарлаж байна.

ХАРИУЦЛАГЫН хувьсгалаар:

Бид төрийн шийдвэр, төсвийн зарцуулалтыг авлига, ашиг сонирхолын зөрчилгүй, нээлттэй, олон нийтийн хяналт, хэвлэлийн эрх чөлөөний зарчимд нийцүүлэх, нийтийн албанд намчирхалыг даван туулж, ур чадвар, үр нөлөөнд түшиглэх, хууль шүүхийн тогтолцоог эрх мэдэлтний савраас чөлөөлж, шударга ёсыг саруул ухаанаар тогтоож, иргэдийг айдсаас салгаж, ардчилсан засаглалд итгэх итгэлийг сэргээх цаг ирсэнд итгэж,

БҮТЭЭМЖИЙН тэсрэлтээр:

Бид бизнесийн шударга, эрүүл өрсөлдөөний орчин бүрдүүлж, ур чадвар, мэдлэг мэргэшилд хөрөнгө оруулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг найдвартай хамгаалах, хянаж цагдах бус дэмжин туслах зохицуулалтыг чухалчлан, мэргэжлийн холбоодод шилжүүлэх замаар ажлын байр, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхийг дэмжиж ,

МЭДЛЭГИЙН засаглалаар:

Бид мэдлэг боловсролыг нийгмийн байдал, орлогын ялгаа үл хамааран тэгш хүртдэг боломжыг ханган үл мэдэхүй, мухар сүсэгтэй тэмцэж, дээд боловсролын бүтцийг инноваци, бүтээмжийг дэмжихүйц хэлбэрт шилжүүлэн, академик эрх чөлөөг хамгаалж, хуурамч мэдээлэл, популизмд автсан бус хэрсүү ухаалаг иргэд үндэсний соён гэгээрлийг сэргээхийг зорьж,

Амар амгалан, сэтгэл тайван, ирээдүйдээ итгэлтэй, ажиллаж амьдрахад сайхан Монголын төлөөх ШИНЭ ЭРГЭЛТ-ын тунхагийг зарлаж байна.

Агуу түүх, үзэсгэлэнт байгаль, элгэмсүү хүн зоноороо гайхагддаг Монгол улсынхаа төлөө санаа чилээж буй хүн бүрийг МОНГОЛ ДАРХЛАА-г хамтдаа бүтээх их үйл хэрэгт оролцож, үнэт зүйлс, мэдлэг чадвар, сэтгэл зүрхээрээ нэгдэж ажиллахыг уриалж байна.

Холбогдох хаяг: Утас: 99196661   Facebook: https://web.facebook.com/MGLdarkhlaa/

МОНГОЛ ДАРХЛАА ДУГУЙЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж