Томас Бах: Олимпыг цуцлах болон хойшлуулах яриа болоогүй

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

Томас Бах: Олимпыг цуцлах болон хойшлуулах яриа болоогүй

Томас Бах: Олимпыг цуцлах болон хойшлуулах яриа болоогүй

Сүүлийн үед Токио-2020 олимпын XXXII наадмыг тойрсон элдэв янзын олон яриа гараад байсан билээ. Өчигдөр/2020.03.04/ IOC буюу Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэл хийж, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр ирэх зуны Токио-2020 зуны олимпын наадмыг цуцлах, эсвэл хойшлуулах талаар ямар нэгэн яриа болоогүйг баталлаа. Харин тэрбээр шинэ коронавирусийн улмаас олимпын эрхээ авахад хүндрэл учирч буй тамирчдад санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Томас Бах өнгөрөгч долоо хоногт WOT буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханомтай уулзсан бөгөөд олимпын наадмыг ямар нэгэн асуудалгүй төлөвлөгөөний дагуу товлогдсон хугацаандаа нээлтээ хийнэ хэмээжээ. Тэрбээр ярихдаа "Өнөөдрийн болсон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр олимпын наадмыг "цуцлах" эсвэл "хойшлуулах" гэсэн ямар нэгэн үг гараагүй гэж би хэлж чадна.

Мэдээж бид бол хариуцлагатай байгууллага, ийм учраас бид хамтарсан ажлын хэсгийг саяны уулзалтан дээр ажиллуулж, үүсч болзошгүй аливаа асуудлыг шийдвэрлэж байгаа боловч цаашид юу болохыг хэлж мэдэхгүй байна" хэмээжээ. Мөн тэрбээр ОУОХ, IF буюу Олон улсын холбоодуудтой зөвлөлдөж олимпын наадамд оролцох тамирчдын тоог ихэсгэх тал дээр анхаарч байна гэжээ. Хэрвээ тухайн тамирчин эрсдэлээс сэргийлэн олимпын эрх олгох тэмцээнд оролцохгүй байвал яах вэ гэсэн асуудалд анхаарч байгаа гэж мэдэгдлээ.

Олон улсын усан сэлэлтийн холбооноос усан поло төрлийн Азийн олимпын эрхийг шууд 2018 оны Азийн наадмын үр дүнгээр харгалзан олгожээ. Одоогийн байдлаар олимпын эрх олгох 3х3 сагсан бөмбөг, бейсбол, чөлөөт бөх, хөлбөмбөг, скейтборд зэрэг спортуудын тэмцээнүүд хойшлож, зарим нь цуцлагдаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж