Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал /2020.03.05/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө. Шүүхээс шүүгчдэгч З.Баянсэлэнгийн гэм буруутай эсэхийг хэлэлцэн, түүнд холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргав.
З.БАЯНСЭЛЭНГИЙН ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭХЭЭР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
НЭМЭЛТ: 17:45 ЦАГ
З.БАЯНСЭЛЭНГЭД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
НЭМЭЛТ: 14:30 ЦАГ
З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна.
ШҮҮХ ХУРАЛ ТҮР ЗАВСАРЛАЛАА
НЭМЭЛТ: 13:30 ЦАГ
З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал нотлох баримт шинжлэн судалж дуусаад, 13.30 хүртэл түр завсарлалаа. Түүнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд:
263.1. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
263.2. Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
З.БАЯНСЭЛЭНГИЙГ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ШҮҮЖ БАЙНА
Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.03.05/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.03.04/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон нь энэ юм.
Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Эргэн сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм. Түүнийг өнгөрсөн хугацаанд шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан билээ.
Э.БУРАМ
Иргэн 2020-03-05 202.9.46.240
Сонгуулиас өмнө 4 жил наад хүнээ шүүхгүй яасан юм. Одоо сонгуульд нэр дэвшүүлэхгүй л гэж элдэв хэрэг гаргаж байгаа юм бишүү, МАН. Баянсэлэнгэ ч биш өчнөөн эсрэг намын хүмүүсээ шүүж эхэллээ. Ийм ч нам байх гэж бүү үзэгд
хохирогч 2020-03-05 66.181.191.64
Шал худлаа, шудрага бус , шүүх
Zochin 2020-03-05 92.218.222.118
Schiitgelee chuleech estoi.
Балагтай авгай 2020-03-05 139.5.218.165
Балагтай л сайданцар байжээ
Зочин 2020-03-05 202.9.46.19
Миеэ нь хамгаалж байгаа болохоор их том байнаа х***а хулгайчууд
Зочин 2020-03-05 66.181.176.211
З.Баянсэлэнгийн яахав дээ дэндүү жижигхэн бүжин шүү дээ тийм сонирхолтой сэдэв биш зүгээр орхи
Зочин 2020-03-05 202.55.188.85
ХА ХА, ХАЛТАР ЦАРАЙТ ДҮРДЭЭ БУЦААД ОРЦОН БАЙНА. ИЙМ БОЛОВСРОЛГҮЙ, БҮДҮҮЛЭГ, ГУДАМЖНЫ, ОРОН ШОРОНД ОРЖ ГАРСАН ХҮН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, САЙД БОЛЖ БАЙСАН ГЭХЭЭР МОНГОЛЫН ТӨ ҮНЭХЭЭР ГУТАМШИГ, ГАМШИГ БОЛЖЭЭ. ЯАНА ДАА ХӨӨРХИЙ. ХҮН ИРСЭН ГАЗАР РУУГАА, ГАРАЛ ҮҮСЭЛ РҮҮГЭЭ Л ЯВДАГ. ЭНЭ ХҮН ХИЙСЭН ҮЙЛЭНДЭЭ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА Л ОЧИХ ГЭЖ БАЙНА ДАА.
Иргэн 2020-03-05 202.9.46.240
Харин ч гишүүн байхдаа шудрага үг хэлчихдэг байсан шүү. Боловсрол багатай ч гэсэн үнэнийг хэлж байвал болоо шүү дээ. Идэж уух өндөр боловсрол эзэмшсэн хуучин гишүүд шиг биш. Их мөнгө идээд, олигтойхон хахууль өгсөн бас дээр нь намын хооронд хор найруулсан бол ингэж шүүгдэхгүй л байсан юм даа, Баянсэлэгээ. Туршлага дутуу байна даа. Ах намаасаа суралц
zocgin 2020-03-05 192.82.77.66
mongold yax gej UIX -iin gishuun boldog yum xulgai xiij xurungutei boloxiin tuld iim uls xugjix uu
Иргэн 2020-03-05 64.119.26.141
Шүүхийг татан буулгаж , иргэний шүүх байгуулах нь зөв болох төлөвтэй.
Зочин 2020-03-05 192.82.76.211
Энэ хүмүүсийг тэнгэр нэргэг.хууль шийтгэхгүй байсанч тэнгэр шийтгэг
Зочин 2020-03-05 103.26.195.115
Баянсэлэнгийн энэ жоохон хэргийг шийдэж чадахгүй байгаа хууль шүүхийнхэн Элбэгдорж, Баяр, Баярцогт, Сайханбилэг, Энхболд, Бадамжунай, Хурцын хэргийг шийдэж чадах уу айн . Ажлаа хийж чадахгүй мөртлөө өндөр цалингаа авсаар л байхуу айн
Зочин 2020-03-05 59.153.85.134
МОНГОЛЫН ШҮҮХ АВИЛГЫН ХЭРГИЙГ ШИЙДЭХ, МОНГОЛ ШҮҮГЧ АВИЛГЫН СӨГДӨХГҮЙ ӨМНӨ ТОЛГОЙ ӨНДӨР БАЙХ, МОНГОЛЫН МӨРДӨН БАЙЦААГЧ АВИЛГЫН ХЭРЭГ ШАЛГАЖ СУРАХ, МОНГОЛЫН ПРОКУРОР АВИЛГЫН ХЭРГИЙГ УНШИЖ ОЙЛГОХ ЦАГ БОЛООГҮЙ ЭЭ. БАГА БАГААР СУРСААР Л БАЙНА. НӨГӨӨ ТАЛ НЬ Ч БАС СУРСААР УРД ГЭРТЭЭ ХЭВТЭЖ БАЙГААД ОЙМСОО ГОДОЛЗУУЛЖ БАЙСАН БОЛ ОДОО ГАДААДАД ГАРЧ СУРЛАА . ОДООГИЙН ТОМЧУУДЫН ХЭРЭГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЬ ДУУСНА . 10 ЖИЛИЙН ДАРАА Л АВИЛГА АВСАН ХҮНИЙГ ШАЛГАЖ ШИЙДЭЖ ЧАДАХ ЭРХ ЗҮЙТ ТӨРТЭЙ БОЛОХ БИЗ
Уншигч 2020-03-05 202.126.89.124
Хуулийн шийтгэл нь дэндүү зөөлөн юм биш үү
зочин 2020-03-05 192.82.76.45
төрд ажтллах хэцүү болжээ
Зочин 2020-03-05 203.91.115.40
балагтай авгай юмаа
ХЭХЭ 2020-03-05 192.82.77.45
ОЛИГТОЙХОН ЯЛ ӨГӨӨД ШОРОНД НЬ ХИЙ
ХЭХЭ 2020-03-05 192.82.77.45
ЭНХБАЯРЫН БАЛАГТ ХАР ХҮҮХЭН
Amar 2020-03-05 182.160.34.119
Энэ нэг балай авгайн балаг бусдад сургамж болж үлдэг.
Haiz 2020-03-05 83.20.243.139
Zaluu nasnasaa shorond bolovsrol humuuzil avsan hun tendee saihan suuna biz dee
ENHBAYAR ovoo SHIILEGDAMBA,SONOMPIL,BABASELNEG 3aa sainergej baigaaraa 2020-03-05 59.153.112.113
shorond orvol HONHORT suuna biz dee oirhon baina aa zuiban hiigeed ochnoo.shorongoos garaad HONHORT oo amidardag gesen dee
Зочин 2020-03-05 150.129.143.239
COVID 50 virus aimar muuhai haldbartai. Achtuya amerikaas taraasan
Зочин 2020-03-05 150.129.143.239
50 surguulin miss ohin ene Achgerel gedeg huuramch nertei luibarchintai shuuhdey baigan. Jinhen ner Enerel gedgiin gulgadag. Setle shuuhed Mongonsubd gey meduuleg ugsun bainale.
Зочин 2020-03-05 202.9.46.121
Ядаж баянсэлэнгээ ч гэсэн шоронд нь хий эс тэгвэл баянсэлэнгэдэж байгаад ч хамаагүй уих суух гэсэн гэмт хэрэгтнүүд хэт их олшроод байна.
mgl 2020-03-05 202.9.40.77
Avilga avsan l bol shorond hii, hen baih ni hamaa alga.
иргэн 2020-03-05 202.126.88.160
юун баянсэлэнгэ вэ.цаана чинь короногын тахалын түгшүүр зарлаад байна.онцгой байдал зарлаад олноор цуглахыгхориод байна.битгий короно тараах гээд бай.хийх юмаа олвоо.
Зочин 2020-03-05 150.129.140.18
хөөрхий танар баянсэлэнгэдээ л онгирч шүүж чаднадаа Номтойбаяр Сайханбилэг Баярцогт Элбэгдорж Баяр Капитал банкны Ундармаа гишүүн гэх мэт том хүмүүстээ арга хэмжээ авч чадахгүй байжийж… Баянсэлэнгийг өмөөрч байгаан биш гэхдээ шударга бус байна
Зочин 2020-03-05 202.131.245.6
Яааг зөв