Орхоны МАН-ын хорооны даргын хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.07-нд нийтлэгдсэн

Орхоны МАН-ын хорооны даргын хэргийг прокурорт шилжүүлжээ

Орхон аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлут өнгөрсөн сарын 10-нд Булган аймгийн Хангал сумын нутагт байрлах Сэлэнгэ амралтын газарт иргэн Э-г зодож гэмтээсэн байна. Хэргийг харьяаллын дагуу Булган аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн 96.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон гэдгийг эх сурвалж хэллээ. Энэ зүйл анги нь, “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэж заасан байдаг аж.

Хохирогч Э-гийн хувьд Гэмтэл судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад хувийн эмнэлэгт шилжжээ.

Д.БОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж