Майкл Блүүмберг сонгуулийн сунгаанаас нэрээ татлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

Майкл Блүүмберг сонгуулийн сунгаанаас нэрээ татлаа

Майкл Блүүмберг сонгуулийн сунгаанаас нэрээ татлаа

Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд олон сая ам.доллар зарцуулсныхаа эцэст нэрээ татлаа. Майкл Блумбэрг хэлэхдээ “Би Дональд Трампыг ялахын төлөө гурван сарын өмнө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өрсөлдөөнд орсон. Харин өнөөдөр би зарим нэг шалтгаанаар өрсөлдөөнөөс нэрээ татаж байна. Цаашид би дэд ерөнхийлөгч асан Жо Байденыг дэмжинэ” хэмээн мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд хүч үзсэн юм.

Өмнө нь Майкл Блүүмберг сонгуульд ялвал 40 орчим жилийн өмнө байгуулсан “Bloomberg LP” хэвлэл мэдээллийн компаниа худалдана гэж мэдээлж байв. Тэрбээр нэр дэвшигчийг тодруулах өрсөлдөөнд зөвхөн нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийтдээ 409 сая ам.доллар хувиасаа зарцуулжээ. Түүнчлэн энэ хоёрдугаар сард бүр ихийг зарцуулсан байх магадлалтай аж. Тэрбээр зөвхөн телевиз, радиогийн сурталчилгаанд 34 сая ам.доллар зарцуулжээ.

Ардчилсан намын нэр дэвшигчийг тодруулах санал хураалт АНУ-ын 14 муж, хотод болсноос ердөө Самаогийн төлөөлөгчид Майкл Блүүмбергийг дэмжсэн байна. Харин Жо Байден 10 муж улсад 525 төлөөлөгчийн санал авснаар сунгааг тэргүүлжээ. Түүний араас Берни Сандерс 455 саналтайгаар хоёрдугаарт явж байна. Нэр дэвшигчдийг тодруулах өрсөлдөөнд оролцогчид ирэх долдугаар сарыг хүртэл төлөөлөгчдийн саналыг цуглуулж, 1991 хүний саналыг авснаар ялагч тодорно.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж