Монголчууд тулсан газар малаараа нүүр тахалдгийг 30 000 хониноос харлаа. “Орк”-ууд нь орон улсынхаа нүүр царай болсон баялгийг бүтээж байгаа, бүтээж ч ирсэн, цаашид ч бүтээсээр байх юм байна гэдгийг ойлгох цаг одоо болжээ. Хөдөөгөө зүхээд суудаг хотынхонд хэлэх үг юм даа. Түүхийн бүх л цаг үед монголчууд таван малаа л өмнөө барьж ирлээ.
Дэлхийн хоёрдугаар дайнд оросуудад олон мянган агтаараа тусалсны хариу яаж ирснийг мэдэх үү. Зарим хүн инээж магадгүй. Гэхдээ яах аргагүй монголчуудын өөриймсөг, сэтгэлээсээ хандсан байдал И.Сталинд нөлөөлснийг түүхчид өнөөдөр онцолдог. Түүний шууд, шаргуу оролцоотойгоор хөрш орнуудаасаа эхлээд олон улсад БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн явдал юм. Ингэхээр хүний нийгмийн бүх харилцаа, бүх цаг үед, аль ч түвшиндээ хүн хоорондын эерэг харилцаанаас шалтгаалж сайнтай, муутай явж иржээ.
Дэлхийд нөлөөлсөн том өөрчлөлтүүд ч хүмүүс хоорондын жижиг харилцаанаас шалтгаалж байсан. Тухайлбал, 1959 онд өлсгөлөнд нэрвэгдсэн Хятадад Монголын ард түмэн 5000 үхэр, бусад ХАА-аас гаралтай бүтээгдэхүүнийг тусламж болгон өгсөн түүх бий. Хэсэгтээ хоёр орны харилцаа сайжирч бид тэднээс авахаа авч, хожихоо хожсон. Үнэндээ тухайн үедээ улс төрийн маш том, хожоотой нүүдэл болсныг өнөөдөр түүхчдээс өөр санах сэрэх хүнгүй болж дээ. Тэр үеийн 5000 үхрийг өнөөдөр бог руу шилжүүлэхээр өнөөдрийн 30 000 хонины тоонд яг бариад байгаа тийм сонин давхцал бий.
Нүүдэлчдийн гал голомт дэлхийд ганцхан Монгол Улс боллоо гэж томоохон агентлагууд, судлаачид бичих болсныг, бүр зарлах болсныг манайхан яагаад ярьж, бичихгүй байгаа юм бол. Дэлхийг нөмөрсөн аймшигт өвчний энэ үед монголчуудад одоо юу тус болж байна. Зундуйн Дорж агсны хэлсэн алдарт афоризм болох “Хэл, Хил, Мал” гурав биш үү. Бид хилээ хааж чадсандаа муу муухай бүгдээс өөрсдийгөө авч гараад байна.
Дэлхий биднийг дэлдийтэл харж, гайхширч байна. Дэлхийг айдаст нөмрүүлсэн энэ тахлын тойрог дотор ганцаараа торойтол үлдээд байгаа Монголын гайхамшиг юундаа байгааг мэдэхийг хичээж эхэллээ. Монголын тухай эх хэл дээр нь олж уншихыг хичээж байна. Гуравхан сая хүн мэддэг гэж голдог монгол сайхан хэлийг маань гадныхан сонирхож эхэллээ. Монгол Улсын хилээр хэрхэн нэвтэрч болох тухай, мэдээлэл авахаар гадаад ертөнцөөс зогсоо зайгүй хандаж байна.
Дэлхий чичирч эхэлсэн энэ цаг дор монгол хэл, хил, мал гурав тодрон товойдог юм байна. Ийм цаг үеийг үзэж эхэлдэг л юм байна, монголчууд. Тийм болохоор монголчууд бид өөрт байгаа сайхан бүхнээ авч гараад, гэрэл гэгээ зүг явж чадвал аль ч талаараа дэлхийн дэвжээ ойрхон байна.
Өнөөдрийн өндөрлөгөөс ингээд харахаар “ХЭЛ, ХИЛ, МАЛ гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” гэсэн үгийг Төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж зүгээр ч нэг хэлчихээгүй юм байна. Монголын үнэ цэнийг, сайн сайхан бүгдийг энэ гуравхан үгэнд багтааж, багцалж өгснийг дэлхий нийтийн өмнө аюул тулгарахад бид олж харлаа.
Н.БОЛД
Зочин 2020-03-05 202.9.47.12
үнэ "ЦЭНЭ" гэж бичнэ ээ, шалгаарай
Zochin 2020-03-05 66.181.185.141
Unen
Зочин 2020-03-05 202.126.89.238
ХЭЛ,МАЛ,ХИЛ гурвын талаар бичихэд юунд нь бухимдаад байгаа юм.Монголын энэ их баялагыг э****з,хурлийз нар эзэн суух санаатай хор хутгаж,хагарган бутаргах үйл явц их явагдаж байгааг Монгол хүмүүс минь анхаар!!!
Оркын өлгий нутаг 2020-03-05 103.212.118.73
орк гэж ирээд л ярьж гэнэ. зөв юмаараа омогшоорой. энэ нийтлэл чинь зүгээр нэг түүх сэдэв хөндөөгүй хагарал бутрал л харагдаж байна даа.
Орк 2020-03-05 66.181.179.239
УГААСАА ОРКУУДЫН ОРОН ЮМ АА. ОРК ГЭЖ ДОРОМЖЛООД СУУЖ БАЙДАГ ОРК БИШУУД НЬ ХУРЭЭНИЙ ХЯТАД НАЙМААЧИД, МАНЖ ТУШМЭД, ТОВД ЛАМ НАРЫН УДАМ ЮМ АА.
Зочин 2020-03-05 202.9.46.111
Малаа маллаж хөдөөдөө амар тайван аж төрий залуучууд минь
SHAGDARJAV NERGUI 2020-03-05 202.9.46.192
Mongol hun zuvhun malaa mallaj uv soel ulamjlalaa avch uldeh heregtei hyatad hun Mongol orond mini mal mallaad baigaag tun baij bolshgui zuil gej harj bailaa
Д.БААТАР 2020-03-05 66.181.161.55
МАШ ЗӨВ
Өлзий 2020-03-05 172.58.191.26
ҮНЭ ЦЭНЭ гэж бичдэггүй бил үү??? Бүхэл бүтэн ТОМ МЭДЭЭЛЛИЙН САЙТ БАЙЖ НЭГ ҮСЭГ ХАЯААД БИЧИХДЭЭ БАС ХЭЛ, ХИЛ, МАЛ 3-аа ДУРДААСТАЙ!!! Тийм л 1 үсгэнд ач холбогдол өгөх ДҮРЭМ ЖУРАМ БАЙХГҮЙ БОЛ 1000 ХЭЛ, ХИЛ, МАЛ ГЭЖ ГОНГИНОХ ХЭРЭГ БАЙНА УУ????
Зочин 2020-03-05 64.119.27.137
Монгол ялна аа…. Бурхан Монголд хайртай…
Сайнаа 2020-03-05 202.126.89.48
Энэ өвчнийг оруулахгүй байж чадвал монгол улсын нэр хүнд дэлхийн олон улсад суга өснө шүү дээ
Зочин 2020-03-05 66.181.179.239
Тэнэг юм битгий ярь. Юун нэр торд дуртай юм. Холуур онгороосоо гэж залбираад чимээгуй бай.
Зочин 2020-03-05 202.179.31.97
Монголын тал нутгийн байгаль цаг уурын онцлог, уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн бүтээгдэхүүн, эмийн ургамал, монгол хүний генийн онцлогийн нууцад оршинж байгаа болно. Иймд хөдөөгөө, малчидаа ад үздэг улс төрчдөд том хариулт өгч байна. ХИЛ, ХЭЛ, МАЛ гурав ямар үнэ цэнэтэйг харуулсан үйл явдал харуулж байна. Ядаж УИХ-ын квотоо нэмэх …
Ган 2020-03-05 202.126.89.87
Үхсэний чинь квот нэмэх. 76 малаа яая даа гэж байхад
Хөдөөгийн хү 2020-03-05 66.181.167.54
Үнэхээр тийм. Монгол мал, Монголын байгаль цаг уур монгол орчин ахуй бол бидний дархлаа юм.
Зочин 2020-03-05 103.80.210.193
өвөг дээдсийн хэлсэн үг ямар их учир утга агуулж байсаныг ухаарч ойлгох цаг иржээ. Хилээ чангатгаад, буянт малынхаа үр шимийг хүртээж сууж бхад Монголчууд бид хэзээ ч алзахгүй.
зочин 2020-03-05 64.119.23.34
ЗӨВ НАМЫН НЭГ НӨХӨР ЖИЛД 10 ,20 ЁАЯАР НЬ ХОНИО ГАРГАНА ГЭЖ ХӨӨРЦӨГЛӨВ хОНЬ ЯМААНЫХАА ТООГ МЭЭДЭХГҮЙ БАЙЖ
зочин 2020-03-05 64.119.23.34
Зөв нам билүү нэг нөхөр лайв хийгээд ерөнхийлөгчөө магтаад жилдээ 10 ,20 саяр нь мал гаргаад баяжна гэж хөөрцөглөв тэр нөхөр малынхаа түх мэдэх үү
Èndongiin Erdenetsort ahmad hilchin 2020-03-05 202.9.46.174
Mash gaihamshig . Unendee bii ogshij nulmisaa barij chadahgui uilj suuna. Yamar unen yamar goè setgel ogshmoor helj bichij chadav aa . Bayar hurgie. Amar amgalaan.
тэнгэрлэг 2020-03-05 43.250.126.90
Юм үнэнээрээ сайхан. Монголын үнэ цэн энэ 3 мөн юм шиг санагдаад бх боллоо
Хотын уугуул 2020-03-05 202.126.89.187
Орк гэж хот хөдөөд амьдардгаар нь ялгаварлаагүй, хэрхэн бие авч явж байгаа соёл талаас нь гэж ойлгодог шүү.
Тулга 2020-03-05 202.126.89.87
Орк гэднг бол хот хөдөөний ялгаа байхгүй. Бүдүүлэг, хувиа хичээсэн, нийгэмшээгүй, бусдад төвөг учруулдаг хүнийг орк гэдэш болохоос хотынх уу хөдөөнийх үү гэдэг нь хамаагүй.
Зочин 2020-03-05 64.119.18.136
Сайхан бичлээ баярлалаа ийм сайхан зүйлийг зарим нь олж харахгүй монгол гэхлээр л муулаад эхэлдэг монголчууд олширсон нь харамсалтай.
mgl 2020-03-05 202.9.40.77
Yostoi tiim yum baina aa. Tegeheer odoo belcheeree hairlahgui bol bolohgui ni. Uul uurhai belcheer suitgeed duuslaa. Deerees ni uurhain ezed geed hedhen hun l bayajlaa. Bayajaad hayalga baihgui hogiin shunaltai uls yum. Korona garlaa geed 1 ch tugrugiin handiv uguhgui baina. Irged maani l ugch baina daa. Kapitalizm bol hogiin niigem yum.
Зочин 2020-03-05 202.55.191.194
Зах зээлийн шилжилтийн хүнд үед би лав өлсөж цангаж, дутагдаж гачигдаж үзээгүй юм. Учир нь манай өвөө эмээ хоёр малчин байсан бага ч биш мянга шахсан малтай. Тэгэхээр Малын буян гэж аргаггүй их юм гэдгийг ойлгосон бас өрх гэрийн эдийн засгийн маш том дархлаа байсан гэдгийг ойлгосон
Мөнхжаргал 2020-03-05 103.212.119.25
Юун гурван сая дор хаяж 6 сая Монголчууд мэднэ шүү
1 2020-03-05 119.40.103.6
Ай даа МОНГОЛ-ын минь хувь заяа гэж
Od 2020-03-05 182.160.34.121
Notlogdoj bnaa.