БНСУ-д ажиллаж амьдардаг хүмүүс визээ ингэж сунгуулна

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажиллаж амьдардаг хүмүүс визээ ингэж сунгуулна

БНСУ-д ажиллаж амьдардаг хүмүүс визээ ингэж сунгуулна

Европын орнуудад Монгол Улсын 50 мянга гаруй, БНСУ-д 48 мянга гаруй, Япон улсад 14 мянга орчим иргэн амьдарч байна. Улс хоорондын нислэг зогссоноос иргэдийн визийн хугацаа хэтэрч байгаа тул Сөүл, Токио дах Элчин сайдын яам тухайн улсын Хууль зүйн яам, Цагаачлалын албанд албан ёсны хүсэлт гаргажээ. Энэ дагуу Японы тал иргэдийн визийг 15-30 хоног сунгах чиглэлийг 47 мужийн Цагаачлалын албандаа өгсөн байна.

Харин БНСУ асуудлыг тухай бүр нь шийдвэрлэхээ мэдэгдсэн байна. Өөрийн иргэдийн визийн хугацааг сунгах асуудлаар БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газар /Иммигрэйшн/-т тодорхой хүсэлтүүд тавьж, тохиролцоонд хүрчээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 11-ний визийн хугацаа дуусч байгаа аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй Монгол Улсын иргэд оршин суугаа газартаа ойр орших Гадаадын иргэн харьяатын газарт дугаар авах, цахим хуудсаар дугаар авах, өөрийн биеэр очих, эсхүл   https://www.hikorea.go.kr цахим хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр визээ сунгалтаа мэдүүлэх боломжтой болсныг Монгол Улсаас суугаа БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

ИНГЭХДЭЭ ӨӨРИЙН БИЕЭР ОЧИХ ТОХИОЛДОЛД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Гадаад паспорт
  • Анкетыг дараах холбоосоос татах

https://www.hikorea.go.kr/pt/DownLoadTemplPopupR_kr.pt

  • Агаарын тээврийн компаниас нислэг цуцлагдсан тодорхойлолт,
  • Хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 11-ний хооронд явах нисэх онгоцны тийз,
  • БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудасны дараах хаягаар өөрийн гадаад паспортын мэдээллээр дугаар/оочирын дугаар/ авна. 

https://www.hikorea.go.kr/pt/ResvNonRegIdntCM_en.pt

ЦАХИМААР СУНГАЛТ ХИЙЛГЭХ ТОХИОЛДОЛД:

  • БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудасны дараах холбоосоор цахимаар сунгалт хийлгэх боломжтой. 

https://www.hikorea.go.kr/pt/CvlapplInfoDetailR_en.pt…

  • БНСУ-д суралцдаг (бакалавр, магистр, доктор зэрэг хамгаалах) боловч Монголд түр очоод нислэггүй болсонтой холбоотойгоор БНСУ-д эргэж ирж чадахгүй, энэ хооронд оршин суух хугацаа дууссан ОЮУТАН өөрийн суралцаж буй сургуультай холбоо барьж оршин суух хугацаагаа сунгуулах хүсэлтээ тавих аж. Тухайн сургуулийн зүгээс хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн яамд дамжуулж оюутны оршин суух хугацааг сунгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудас “http://overseas.mofa.go.kr/mn-mn/index.do”-аас мэдээлэл авах боломжтой юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж