ШШГЕГ-ын албаны дарга Х.Ариунболдыг цагдан хорьжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

ШШГЕГ-ын албаны дарга Х.Ариунболдыг цагдан хорьжээ

ШШГЕГ-ын албаны дарга Х.Ариунболдыг цагдан хорьжээ

ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг өнгөрсөн Лхагва гариг (2020.03.04)-т цагдан хорьжээ.

Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүгээс энэ талаар тодруулахад "Саатуулан шалгаж байгаа нь үнэн" гэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, Х.Ариунболд нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хорих ангид хоригдож буй ялтнаас авлига авдаг байсан нь АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны үеэр тогтоогдсон тул Цагдан хорих 461-р ангид саатуулсан байна.

Х.Ариунболд нь бэл бэнчинтэй, урд нь өндөр албан тушаал хашиж байгаад өдгөө ял эдэлж буй хүмүүстэй уулзан, эрүүл мэндийн бичиг гаргаж өгөх, эмнэлэгт хэвтүүлэх хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр тусламж, дэмжлэг үзүүлэн, үүнийхээ төлөө мөнгө авдаг байсан гэх мэдээллийг эх сурвалж өгч буй юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2020.03.03-ны өдрийн 21.45 цагт Хүрлээгийн Ариунболдыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоолыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.03.04-ний өдөр хүлээн авч, 48 цаг баривчлах зөвшөөрөл олгожээ. Мөн баривчлах хугацааг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 21 цаг 45 минутаас хэтрүүлж болохгүйг дурдсан байна.

Х.Ариунболдыг саатуулан шалгах хугацаа өнөөдөр дуусч байгаа тул түүний цагдан хориог үргэлжлүүлэх саналаа АТГ-аас өнөөдөр Сүхбаатарын шүүхэд өгөх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж