“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 5-р тойрог буюу Говь-Алтай аймгийг хүргэж байна.
Сүүлийн хэдэн жил улаан өнгөтэй байсан Говь-Алтай аймгийн хувьд өнгөрсөн 2016 оны сонгуульд нэг мандаттай байсан бол энэ жил хоёр мандаттай. Эрх баригчдын зүгээс энэ удаад орон нутагт ялалт байгуулж, суудлынхаа тоог нэмэх зорилгоор нэг мандаттай аймгуудын тоог хоёр болгосны нэг нь Говь-Алтай аймаг юм. Өөрөөр хэлбэл, МАН-ын генсек Д.Амарбаясгалан “зориулж” нэг мандат нэмж өгсөн гэсэн үг. Говь-Алтай аймгийн хувьд хэзээнээс МАН-ынханд итгэл үзүүлж ирсэн. Тодотгоход тус аймгийн мандатыг эрх баригчдын ааш аягт тааруулсан сонгуулийн хулиас шалтгаалан нэг эсвэл хоёр мандаттай болгож байжээ.
МАН-ЫГ Д.АМАРБАЯСГАЛАН, Ш.РАДНААСЭД НАР ТӨЛӨӨЛНӨ
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн гал тогоог барьж буй Д.Амарбаясгалан энэ удаад Говь-Алтай аймагт нэр дэвшинэ. Тэрбээр тус аймгийг сүүлийн хэдэн жил “тойглож”, зүглэх болсон. Түүний хувьд анх удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй. 2016 оны сонгуульд нийслэлийн МАН-ын сонгуулиа удирдаж ялалт байгуулсан бөгөөд өөрөө НИТХ-ын төлөөлөгчөөр Баянзүрх дүүрэгт ялалт байгуулсан юм. Үүний дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сард тэрбээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Намын дарга нь солигдсон ч тэрбээр солигдоогүй суудалдаа үлдсэн юм. Харин түүнтэй хамт 2016 онд ганцаараа Говь-Алтай аймагт ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өрсөлдөнө. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтад гар хүрсэн гэж олон нийтээс шүүмжлэлт хүртээд байсан учраас нам нь таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй хэмээн шийтгүүлээд байгаа. Намын дарга нь таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэх шийтгэлээс буцсан бол тэр энэ удаад генсектэйгээ дөрөө харшуулна гэсэн үг. Гэхдээ Д.Амарбаясгалан, Ш.Раднаасэд нарын хувьд хоорондоо тийм ч таарамжтай харьцаатай биш гэж намынх нь хэлэх юм билээ. Тэгэхээр тэд дөр харшуулж чадах эсэх нь сонгуулийн дүнд ч нөлөөлж болно хэмээн алтайчууд ярилцах юм билээ.
АН ЗАЛУУЧУУДАА ИЛГЭЭНЭ
Ардчилсан намын хувьд Говь-Алтай аймагт нэр дэвшихээр яригдаж буй гурван нэр дэвшигч бий. АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюундарь, О.Амгаланбаатар, Л.Болормаа нар юм. ҮБХ-ны гишүүн Ц.Оюундарийн хувьд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, МҮОНРТ-ийн захирлаар ажиллаж байсан. Түүний хувьд энэ удаад эмэгтэйчүүдийн квотын дагуу Говь-Алтай аймагт нэр дэвших юм байна. Харин Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Амгаланбаатарын хувьд өнгөрсөн 2016 оны сонгуульд өрсөлдөж, өвдөг шороодож байсан. Гэхдээ түүний хувьд аймгаа удирдаж байсан учраас алтайчуудад танил хүн юм. Түүнээс гадна эрх зүйч мэргэжилтэй Л.Болормаа гэх эмэгтэй нэр дэвшихээр яригдаж байна. Л.Болормаа нь ҮБХ-ны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн юм байна.
Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдож байсан гишүүд:
- 1992: МАН /МАХН/-ын гишүүн В.Алзахгүй
- 1996: МАН-ын гишүүн П.Жасрай, А.Базархүү
- 2000: МАН-ын гишүүн П.Жасрай, Р.Цогтбаатар
- 2004: МАН-ын гишүүн Т.Очирхүү, А.Цанжид
- 2008: МАН-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Энхбаяр
- 2012: МАН-ын гишүүн Ц.Дашдорж
- 2016: МАН-ын гишүүн Ш.Раднаасэд
Ш.ЧИМЭГ
Зочин. 2020-03-05 66.181.161.78
Улайрсан улайд шунасан а******н луйварчин, цэнхэртсэн ижил хүйстэн гэсэн 2 хон сонголттой Алтай нутаг. Өөр сонголтгүй юм уу????? 2 өнгөнөөс гадна цаана нь 5өнгө байна шдээ!!!!!
Сонгогч 2020-03-05 139.5.216.152
Болормаа л биш бол бусад нь яах вэ. Тэр чинь мэдрэлийн гажигтай хүн.
Зочин 2020-03-05 202.55.191.194
Говь алтайд ҮСХ-ны дарга Ариунзаяаг дэвшүүл
Зочин 55 2020-03-05 66.181.161.93
Сургалтын чанарыг ахиулах дэд хөтөлбөрийг эхлүүлсний үр дүн. Бид энэ удаад эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй. Хүмүүсээ сайн судлаж байж сонголтоо хийх нь иргэн бидний үүрэг. Элдэв янзын асуудалгүй нэр цэвэр нь Л. Болормаа гэдэг бүсгүй юм байна гэж бодсон. Нэр цэвэр байна гэдэг шударга хүний шинж. Ухаанаа ажиллуулж сонголтоо л зөв хийх нь чухал.
Зочин 55 2020-03-05 66.181.161.93
За хүмүүс минь энэ сонгуулийн үйл ажиллагаа алтайчууд биднийг тойроод гарахгүй дайраад л өнгөрнө тийм учраас бид сонголтоо зөв хийх хэрэгтэй. МАНыг бид үргэлж сонгож иосэн одоо энэ тэнэг сонголтондоо цэг тавих цаг болсон. МАН ГовьАлтайд хийсэн зүйл юу ч байхгүй. Харин АН ажиллах хугацаандаа цэвэр ус, алтайн өнгө үзэмж, сургалтын чанар ахиулах гээд үр дүнтэй ажлуудыг хийж эхлүүлсний үр дүнд Алтайн хүүхдүүд ЭЕШ аараа улсад эзлэх байр нь улам урагшилсаар байна.
Алтай 2020-03-05 202.70.34.70
УЛААН, ЦЭНХЭРТЭЭ БИШ ЭЭ. СОНГОГДСОН ХҮМҮҮС НЬ НООМОЙ, ХҮЧГҮЙ, ХУВИА БОДСОН ХҮМҮҮС БАЙСНААС АЙМАГ НЬ ХӨГЖСӨНГҮЙ. БУСДЫГ ХАР ДАА.
Зочин 2020-03-05 202.180.218.37
Амарбаясгалан, Раднаасэд 2 биш шүү. Оюундарь бол болж бна. Амгаланбаатарын мэдэхгүй.
ҮНЭНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУР 2020-03-05 202.131.232.202
АН-ХАН АЛТАЙД ГОРЬДООД ХЭРЭГГҮЙ ДЭЭ. САНАСНЫ ГАРЗ БАЙХАА
Сонгогч 2020-03-05 202.126.88.42
Эмэгтэй хүн дээрээ
ЗОЧИН 2020-03-05 66.181.180.155
МАН-ЫН ЭНЭ 2 ШАЛГАРСАН ХУЛГАЙЧИД ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ДЭВШИХ ЮМ БОЛОО, АМАРБАЯСГАЛАН ЖДҮХС-ААС 2.5 ТЭРБУМЫГ ХҮҮГҮЙ ЗЭЭЛЖ ХУУЛГАЙЛСАН, ТЭР МӨНГӨӨ 10 НУГАЛЖ УГААСАН ШАЛГАРСАН ХУЛГАЙЧ, РАДНААСЭД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ НААШЛУУЛЖ ХУУЛЬ ХУЛГАЙЛСАН, МӨН ЖДҮХС-ИЙЙН ХУЛГАЙЧ, 2-УУЛ ЖИРИЙН АРДУУДЫН 3% ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭХ 200-ААД ИРГЭДИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН, ҮҮНИЙГ ХҮРЭЛСҮХ ЗӨВШӨӨРӨХ ЮМУУ, ЭДНУУС ШОРОНРУУ ЯВАХЫН ОРОНД УИХ-Д ХАМГААЛАЛТАНД ОРОХ САНААТАЙ АЖ.ЭНЭ 2 ХУЛГАЙЧДЫГ ОДОО ХЭЗЭЭ Ч ТӨР, ТӨСӨВРҮҮ ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙ.
Зочин 2020-03-05 202.126.89.183
Болормаа гэж нэг гажиг хүүхэн арай биш ээ. Нэр дэвшиж АН шараа болох юм биш байгаа даа. Оюундарь нь хэдэн тохой өндөр, гишүүн болоход эргэлзэх зүйлгүй. Гэхдээ алтайнхан аавыг нь үздэггүй. АН-д Пүрэвсүрэн гэж нэг дадар хөзөр бий. Алтайнхан МАН-аас хэн ч очсон сонгоно. Тэгэхдээ Амарбаясгалан биш.
Зочин 2020-03-05 183.177.97.70
Цэнхэр нь улаандаа худалдагдсан шүү дээ. Бүх тохироого хийчихсэн . Болормаагийн мөнгийг Ман төлчихсөн дараа нь ямар нэгэн албан тушаал найдвартай амлана. Сонгуулийн дүнг бодохоор дургүй хүрэх юм.
зочин 2020-03-05 183.177.107.58
МАН-хан энэ удаад Говь-Алтайд сонгуульд гарах нүүргүй болсон.
Mongol 2020-03-05 115.187.88.12
Tsenkhertej gomoo bolj bsanaas ulaanaaraa bsan n deeree. Tegeed ch naad tsenkhker malnuud chini 2012-2016 ond yaaj uls oron busniulg orkhiloo!!! Dakhij tegej tenegtekhgui shuu!!!
ииииииииии 2020-03-05 202.179.27.183
25 жил засмал замгүй аймгийг засмал замтай болгосон доо. Алтайчууд баярласан талархасанаа хэлээд сүйд л байсан. Тэгсэн ч улаанаарааа ккк. Хөгжихгүй улаанаа сонгоод мангартаад байж байхдаа таарсан гарууд кккк. Дахиад улаанаа сонго. Тэгээд 4 жил нам унтацгаа ха ха.
Zochin 2020-03-05 66.181.161.20
Biye daaj yalj baisan Zuunai gishuunii ner alga bna.
Срнгогч 2020-03-05 202.126.89.183
Тэр чинь аль эрт талийсан
Шударга бүсгүй 2020-03-05 103.10.22.76
Аль нь ч хэрэг алга.Говь Алтай аймагт сонгууль явуулж хөрөнгө гарздаад яах вэ. Сонгох хүн алга. Тэр зардлаа ядарсан Должин бид хоёрт өгчих өө
Zochin 2020-03-05 202.126.89.196
Tsenhertsen ni deer dee. Luivarchin buzar jdv-chin, a*******n MAN songoj hereggui dee. Ahiad l **** ta nariig kk
Зочин 2020-03-05 66.181.180.29
Улаан цэнхэр нь ялгагдахаа байсан тэнэг хүмүүстэй балай газар . Амарбаясгалан Раднаасэд 2 гарахгүй . Хөөн хэлэлцэх хуулийг будлиулсан авч болох бүх мөнгөнөөс хулгай хийсэн 2 нөхөрийг одоо болих уу даа Хүрэлсүх ээ
зочин 2020-03-05 202.9.46.39
Улаан коммунистуудаар төрийг бузарлаж байдаг балиар аймаг байна шдэ .
Altain h** harchuud 2020-03-05 103.212.116.185
Zasagt haaniihan hezee ch urvadaggui, ulaanaaraa l baih bolno.
зочин 2020-03-05 66.181.161.3
Алтайн хүмүүс маш ухаантай хүмүүс тийм болохоор бусад аймгтйн хүмүүс Алтайн хүмүүсийг зан ааш муутай гэдэг гэхдээ Алтайн хүмүүс хэзээ ч бие биенээ хүлээн зөвшөардөггүй сонин хүмүүс шүү
нутаг 2020-03-05 66.181.180.100
Аль аль нь хэрэггүй гэдгийг энэ олон жил үзлээ харлаа. Одоо нам гэхээс хүнээ харж сонголт хийх цаг болжээ
Зочин 2020-03-05 192.82.73.183
Хэн нь ч гарахгүй ээ.
Altaihuu 2020-03-05 202.55.191.205
O. Amgalanbaatar ni aria deer baihaa.
Зочин 2020-03-05 192.82.72.109
Наад сонгуулиа болио
Naraa 2020-03-05 202.179.27.183
Хэ хэ АН-ын хоёр хүүхнийг Алтайчууд сонгох уу ккк. Ойлгох ч үгүй, тоох ч үгүй байх даа. Тэр Амарбаясгалангаа үздэггүй юм билээ. МАН дэмжсэн хуучны соц үзэлтэй хөгшчүүл ихтэй шүү дээ. Лайтай МАН-аа дахиад шаана да мангар Алтайчууд.
Зочин 2020-03-05 49.0.170.94
Амарбаясгалан гэж новшийн ЖДҮ-чин баагийгаар хэрэг байхгүй дээ. Их том том ярьсан баас байна лээ.
БАЧКА 2020-03-05 202.21.108.187
МАН л биш шүү
Зочин 2020-03-05 122.201.24.124
Taliigaachtai adilhan nertei hun ursulduulj, en AN nam butehgui ee.
Зочин 2020-03-05 202.9.40.125
Амарбаясгалан л биш шүү.
ZOCH 2020-03-05 139.5.219.79
Ali ch nam yalgaagui uls tur huusun humusees zalhaj b.na. Novshiin mungunii erh medliin dontnuud
зочин 2020-03-05 202.21.100.210
Цэнхэрлэх эсэхийг залуучууд шийднэ. Коммунистуудыг арьч
Зочин 2020-03-05 202.126.89.37
Kkk ulaan altai…
зочин 2020-03-05 202.131.225.150
Алтайд улаан коммунист намын бэлтгэл бааз оршиж шинэ коммунистуудыг бэлдэж Монголын зах зээлд нийлүүлдэг гэхэд болно. Нийслэлтэй засмал замаар холбогдоогүй цорын ганц аймаг, хөгжлөөрөө, өрсөлдөх чадвараараа улсдаа хамгийн сүүлийн 5 байранд байдаг. ард түмэн нь нойрноосоо сэрээгүй коммунистуудаар толгой дээрээ шээ лгэж байна. , одоо коммунистууд эрх мэдлээ булаацалдан бие биенээ алж эхэлж байгаа нь бас нэг сургалт болох байх. 16 жил хотоос Ж.Энхбаярын хүмүүс ирж засаг дарга хийдэг,
Зочин 2020-03-05 202.21.116.78
Эд нар улайрна уу, цэнхэртэнэ үү хэнд хамаатай юм бэ