Сонгууль 2020: Улаан алтайчууд цэнхэртэх үү?

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

Сонгууль 2020: Улаан алтайчууд цэнхэртэх үү?

Сонгууль 2020: Улаан алтайчууд цэнхэртэх үү?

NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 5-р тойрог буюу Говь-Алтай аймгийг хүргэж байна.


Сүүлийн хэдэн жил улаан өнгөтэй байсан Говь-Алтай аймгийн хувьд өнгөрсөн 2016 оны сонгуульд нэг мандаттай байсан бол энэ жил хоёр мандаттай.  Эрх баригчдын зүгээс энэ удаад орон нутагт ялалт байгуулж, суудлынхаа тоог нэмэх зорилгоор нэг мандаттай аймгуудын тоог хоёр болгосны нэг нь Говь-Алтай аймаг юм. Өөрөөр хэлбэл, МАН-ын генсек Д.Амарбаясгалан “зориулж” нэг мандат нэмж өгсөн гэсэн үг. Говь-Алтай аймгийн хувьд хэзээнээс МАН-ынханд итгэл үзүүлж ирсэн.  Тодотгоход тус аймгийн мандатыг эрх баригчдын ааш аягт тааруулсан сонгуулийн хулиас шалтгаалан нэг эсвэл хоёр мандаттай болгож байжээ.

МАН-ЫГ Д.АМАРБАЯСГАЛАН, Ш.РАДНААСЭД НАР ТӨЛӨӨЛНӨ

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн гал тогоог барьж буй Д.Амарбаясгалан энэ удаад Говь-Алтай аймагт нэр дэвшинэ. Тэрбээр тус аймгийг сүүлийн хэдэн жил “тойглож”, зүглэх болсон. Түүний хувьд анх удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй.  2016 оны сонгуульд нийслэлийн МАН-ын сонгуулиа удирдаж ялалт байгуулсан бөгөөд өөрөө НИТХ-ын төлөөлөгчөөр Баянзүрх дүүрэгт ялалт байгуулсан юм. Үүний дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сард  тэрбээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Намын дарга нь солигдсон ч тэрбээр солигдоогүй суудалдаа үлдсэн юм. Харин түүнтэй хамт 2016 онд ганцаараа Говь-Алтай аймагт ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өрсөлдөнө. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтад гар хүрсэн гэж олон нийтээс шүүмжлэлт хүртээд байсан учраас нам нь таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй хэмээн шийтгүүлээд байгаа. Намын дарга нь таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэх шийтгэлээс буцсан бол тэр энэ удаад генсектэйгээ дөрөө харшуулна гэсэн үг. Гэхдээ Д.Амарбаясгалан, Ш.Раднаасэд нарын хувьд хоорондоо тийм ч таарамжтай харьцаатай биш гэж намынх нь хэлэх юм билээ. Тэгэхээр тэд дөр харшуулж чадах эсэх нь сонгуулийн дүнд ч нөлөөлж болно хэмээн алтайчууд ярилцах юм билээ.

АН ЗАЛУУЧУУДАА ИЛГЭЭНЭ

Ардчилсан намын хувьд Говь-Алтай аймагт нэр дэвшихээр яригдаж буй гурван нэр дэвшигч бий. АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюундарь, О.Амгаланбаатар, Л.Болормаа нар юм. ҮБХ-ны гишүүн Ц.Оюундарийн хувьд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, МҮОНРТ-ийн захирлаар ажиллаж байсан. Түүний хувьд энэ удаад эмэгтэйчүүдийн квотын дагуу Говь-Алтай аймагт нэр дэвших юм байна. Харин Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Амгаланбаатарын хувьд өнгөрсөн 2016 оны сонгуульд өрсөлдөж, өвдөг шороодож байсан. Гэхдээ түүний хувьд аймгаа удирдаж байсан учраас алтайчуудад танил хүн юм. Түүнээс гадна эрх зүйч мэргэжилтэй Л.Болормаа гэх эмэгтэй нэр дэвшихээр яригдаж байна. Л.Болормаа нь ҮБХ-ны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн юм байна.

Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдож байсан гишүүд:

  • 1992: МАН /МАХН/-ын гишүүн В.Алзахгүй
  • 1996: МАН-ын гишүүн П.Жасрай, А.Базархүү
  • 2000: МАН-ын гишүүн П.Жасрай, Р.Цогтбаатар
  • 2004: МАН-ын гишүүн Т.Очирхүү, А.Цанжид
  • 2008: МАН-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Энхбаяр
  • 2012: МАН-ын гишүүн Ц.Дашдорж
  • 2016: МАН-ын гишүүн Ш.Раднаасэд

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж