Иргэд золголт хийхийн тулд орон нутгийг зорьж байна | News.MN

Иргэд золголт хийхийн тулд орон нутгийг зорьж байна

Иргэд золголт хийхийн тулд орон нутгийг зорьж байна

Иргэд золголт хийхийн тулд орон нутгийг зорьж байна

Шинэ коронавирусийн халдварын тархалт, үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан Монголын төр засгаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, тодорхой арга хэмжээ авч буй. Улсын онцгой комиссын шийдвэрээр сургууль цэцэрлэгийг карантилж, гадаад орнуудад хийх нислэгүүдийг тодорхой хугацаанд хязгаарлаж, амралт, сувилал, баар сауныг нэг сарын хугацаагаар хааж, сар шинийн өдрүүдэд хот хоорондын авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.  Уг хязгаарлалтыг өнгөрсөн Мягмар гаригт буюу  гуравдугаар сарын 3-ны өглөөний 06.00 цаг цуцалж, хот хоорондын хөдөлгөөнийг нээсэн билээ.

Замын хөдөлгөөн нээсэнтэй холбоотойгоор нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор өчигдөр /2020.03.04/ өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 31998 тээврийн хэрэгслээр 108772 иргэн нийслэл рүү орж гарчээ. 

Эдгээрээс 20302 тээврийн хэрэгслээр 74308 зорчигч нийслэл хот руу орон нутгаас орж ирсэн бол Улаанбаатар хотоос 11696 тээврийн хэрэгслээр 34464 иргэн орон нутаг руу зорчсон байна.

Хөдөлгөөн нээхээс өмнө “Шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж, гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл нийслэл хотод буцаж орж ирнэ” гэж албаны хүмүүс мэдээлж байсан юм. Гэвч, хоёрхон өдөрт орон нутгаас хотыг зүглэсэн хүмүүс 74 мянга, тээврийн хэрэгсэл 20 мянгад хүрчээ. Машин болон зорчигчдын тоо хол зөрүүтэй нь жолооч нар тогтоосон  хэмжээнээс олон хүн тээвэрлэж байгаатай холбоотой аж.

Тухайлбал, суудлын жижиг тэргэнд жолоочийн хамт нийт таван хүн явах ёстой  атал долуулаа  явж буй тохиолдлууд ч гарчээ. Тэр байтугай машиныхаа тээшинд хүн хэвтээгээр нь тээвэрлэж явсан зөрчил илэрсэн байна. 

Бодит байдлыг сурвалжлахаар өчигдөр /2020.03.04/ үдээс хойш Налайх дахь  шалган бүртгэх товчоог зорилоо. Товчоон дээр хот руу орж, гарах хоёр хэсэгт ачаалал үүсч түгжирсэн байдалтай угтав. Жижиг тэргэнд ээж, аав, хүүхдүүдээ суулган багтахгүй бол чихээд ч хамаагүй хотоос аваад гарах хүсэлтэй хүмүүс тэнд олон байна.

Эрүүл мэнд болон Онцгой байдлын Ерөнхий газар /ОБЕГ/-ын алба хаагчид машинд яваа хүн бүрийн халууныг шалгаж, хаанаас ирж байгаа хаана очих тухай мэдээллийг асуумж хэлбэрээр авч байгаа учраас цаг хугацаа багагүй шаардагдах нь мэдээж. Энэ үеэр зарим нэг тэвчээргүй жолооч нар сигналдан бухимдлаа илэрхийлж байгаа харагдав. 

Ингэхдээ хотоос гарах иргэдэд асуумжийг нь өгч явуулдаг бөгөөд  дараа дараагийн хяналтын товчоо болох Багануур болон Багахангай дээр судалгаа нь нэгтгэгдэх бол орон нутгаас орж ирж байгаа иргэдийн мэдээллийг нь эндээ нэгтгэдэг аж. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, мэдээллийн дата бааз үүсгэх зорилгоор 80 гаруй улсад онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоод ашиглаж  байгаа  нь энэ юм.

Улмаар эдгээр мэргэжилтнүүдийн цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн цахим хэлбэрт шилжиж, дата сан үүсгэгдэх бөгөөд аливаа эрсдэл гарсан тохиолдолд тухайн мэдээлэлд тулгуурлан эрсдлийг бууруулахад ашиглах зорилготой аж.

ХОТ РУУ ОРЖ БАЙГАА УРСГАЛ ХОТООС ГАРЖ БАЙГААГААСАА ГУРАВ ДАХИН ИЛҮҮ БАЙНА

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Т.Бадамсэрээжид “Хот руу орж, гарах хөдөлгөөн өчигдрөөс илүү, өнөөдөр их ачаалалтай байна. Хяналтын цэг дээр жолооч болон зорчигчийн халууныг шалгаж, асуумж авч байгаа учраас хөдөлгөөний ачаалал буюу түгжрэл аль аль талдаа үүсч байна.  

Хотоос гарч байгаа иргэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд цэвэр агаар сайн гэсэн шалтгаанаар  гэр бүл, найз нөхдийн хүрээнд салхинд гарахаар  Цонжинболдог руу явж байна. Налайхын шалган бүртгэх товчоогоор  уржигдар /2020.03.03/ гэхэд 06.00 цагаас хойш хот руу  5369 тээврийн хэрэгсэл, 19274 зорчигч нэвтэрч, Улаанбаатар хотоос 2405 тээврийн хэрэгслээр 5131 зорчигч гарсан байна.

Үүнээс харахад Улаанбаатар хот руу орж байгаа урсгал гарж байгаагаасаа гурав дахин илүү байна гэсэн үг. Орон нутгаас орж ирж байгаа жолооч нарын  хувьд бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох, суудлын бүсээ зүүхгүй байх, цаг хожих гэж хулгайн замаар явах зэрэг зөрчил ихээр илэрч байна. Мөн Налайхын хяналтын цэгийг өнгөрөөд Баянзүрхийн товчоо хүртэл хурд хэтрүүлэх зөрчил өчигдөр олон гарсан учраас хурд хэтрүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор явуулын хурд хэмжигчээр зөрчлийг илрүүлж арга хэмжээ тооцсон. Хулгайн замаар зорчсон жолооч өөрөө эргээд Онцгой байдлын Ерөнхий газар болон цагдаагийн байгууллагад ханддаг учраас өөрийн болон бусдын амь нас, холбогдох байгууллагад хүндрэл учруулахгүй байхыг хүсч байна. Энэхүү хяналт шалгалт нь шинэ коронавирусийн халдварыг намжтал үргэлжилнэ” гэлээ.

Тээврийн цагдаагийн албанаас хязгаарлалт тогтоосон арван хоногийн хугацаанд 11809 зорчигч бүхий 5428 тээврийн хэрэгсэл батлагдаагүй зам маршрутаар хязгаарлалтыг нэвтрэх оролдлого гаргасныг илрүүлж буцаах арга хэмжээ авчээ. Мөн орон нутагт Онцгой комиссоос олгосон албан бичгийг ашиглан хууль бусаар зорчигч тээвэрлэлт хийхээр завдсан зөрчлийг илрүүлж харьяа аймгийн онцгой комисст шилжүүлэн өгч ажилласан байна.

ТОМ МАШИН УНАСАН ХҮМҮҮС БАРАГ ЦОНХОО Ч ОНГОЙЛГОХГҮЙ, ХАРСАН БОЛООД Л ӨНГӨРДӨГ 

 “Энд ажиллаж байгаа хүмүүстээ туслаад, дутууг нь гүйцээгээд ажиллаж байна даа. Иргэд халуунаа шалгуулах, асуумжийн хуудас бөглөхдөө төвөгшөөхгүй хүлээж авч байна. Гэхдээ зарим нь бүр уурлаад зодох нь холгүй л байх юм. Ихэнх хүмүүс эерэгээр хүлээж авч байгаа ч том машин унасан хүмүүс бараг цонхоо ч онгойлгохгүй нэг харсан болоод өнгөрөөд явах тохиолдлууд мэр сэр гарч байна. Хотоос гарч байгаа иргэд хөл хорио тавигдсан болохоор орон нутаг руу золголт хийхээр их явж байна. Мөн агаар салхинд гарахаар гэр бүлээрээ ч явж байгаа хүмүүс их бий” гэж Налайх дүүргийн Онцгой  байдлын  хэлтсийн аврах 28 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Д.Эрдэнэ-Мөнх хэлээд машины цуваа өдөр, шөнө гэлтгүй 24 цаг үргэлжилдэг гэдгийг онцолж  байсан юм.

ХЭРЭВ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРВЭЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ДЭЭР ТУСГААРЛАНА

Налайх дүүргийн  эрүүл мэндийн төвийн стратеги төлөвлөлт гадаад харилцаа хариуцсан орлогч дарга С.Манатбек “Хөдөлгөөн нээснээс хойш өчигдрийн /2020.03.04/ 12.00 цагийн байдлаар Налайхын шалган бүртгэх товчоогоор 7774 тээврийн хэрэгсэл, 24400 хүн орж гарсан байна. Тус хяналтын цэг дээр Налайхын эрүүл мэндийн төвийн резидент эмч нар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийт 18 хүн ажиллаж байна. Иргэдийн хувьд үүргээ ухамсарладаг болж. Өмнө нь халуунаа шалгуулах гэж уурладаг байсан бол одоо халуунаа шалгуулах ёстой гэдгийг ойлгон асуумж судалгаагаа ч сайн бөглөж байна. Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрлээ гэж үзвэл Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн бүрэлдэхүүн ирээд тухайн хүнийг  дүүргийн эрүүл мэндийн төв дээр тусгаарлан шинжилгээ авах журамтай” гэлээ.

Хотоос гарах хөдөлгөөн

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оюунаа 2020-03-05 192.82.72.213

Тэр хедеений хумуусийг буцад б** оруул'

Avatar

Зочин 2020-03-05 96.60.214.119

Ok bol opk

Avatar

Zochin 2020-03-05 103.212.117.50

Novshnuud!!!!!! Horiod l bai l daa zamaa!

Avatar

Хов 2020-03-05 103.229.122.7

Орон нуьгаас иргэд шилжин ирэх асуудлыг шийдэхгуй оруулахгуй оорчлолт хийе!!

Avatar

Зов 2020-03-05 103.229.122.7

Оюуны сэтгэгээний соел доогуур тувшинд байна. Цагаан сар хийхгуй гэж байхад хэсч золголт хийнэ Хэлэх уг алга!!! Овчин орж иоэн ухэл биднийг авах нь дээ. Сахилга батгуй бол ханиад ороод ирвэл яана!

Avatar

Ааозаьхп 2020-03-05 202.126.88.216

Гар утас , РС маажсан оркууд амаа татцгаа. Хориглосон бол болохгүй, хориглоогүй бол явж болно.Хотоос орж гарах нь хүний эрх маанагуудаа. Хөдөө ч тэр хот ч тэр монгол иргэн хүссэн газраа ажиллаж амьдрах эрхтэй. Одоогоор замууд бүгд нээлттэй бн. Бүх хүн та нар шиг хоёр нүүртэй сошиал зомби болж амьдрах албагүй.

Avatar

Hunii erh yarisan mal aa, busad humuus amid eruul yavah erhtei gedgiig medeh uu? Iim teneg yumnuudaas bolj South Corea-d yaj ovchin tarsang medsen uu. Ter erh choloo yarisan teneg Wuhan ruu yavaad tendee uus daa. 2020-03-05 193.134.194.84

Zolgolt hiihgui bol bolohgui baina uu? Ingej teneed ovchin taraaj zolgoh, zolguulah hun ch ugui boloh vii dee. Yasan uhamsar muutai, medeelel bodit baidliig oilgoj huleej avch chaddaggui humuus ve? Dotood gadaadiin hodolgooniig ali bolohoor bagasgamaar baina. Europe-d hedhen honogt ene ovchin mas hurdtai tarch baina. Milan-s ireed ajildaa ochson huniig bodohoor durgui hureed baih yum. Italias ochson 16 juulchin Enethegt ovchin taraalaa shu iu dee. Huvia bodson oodgui novshiig ***h yumsan.

Avatar

Mal mal 2020-03-05 103.212.117.50

n**** n**** zolgoh hereggyi l bhgyi yu malnuudaa

Avatar

Зочин 2020-03-05 66.181.186.228

Хүний эрх ярьдаг юм байж тэгвэл үүргээ ухамсарлаж амьдар онцгой байдал зарлаж дэлхий ниитээрээ тахалын эсрэг тэмцэж байхад монголчуудын амьд явах эрх зөрчиж хүний эрх ярьдаг тэнэг оркуудаа вэ

Avatar

zochin 2020-03-05 58.109.161.167

ter chigtee huduu amidar

Avatar

zochin 2020-03-05 58.109.161.167

Humuus uneheer zerlegshseniig ene buhen gerchilj bn Heniig ch yug ch huuli durmiig ch ulandaa gishgene hereldene, haraana, doromjilno,zodno,

Avatar

Зочин 2020-03-05 66.181.161.93

Шалгаад бэлэг сэлт цагаан сартай холбоотой зүйл гарвал оцойтол торго гүйцээ

Avatar

Зочин 2020-03-05 122.201.31.28

Золгохгүй л бол үхчих гээд байгаа юм шиг аашлах юмаа!!!

Avatar

Зоин 2020-03-05 202.55.188.34

Магадгүй машинд сууж яваа гаруудыг 10000к р торго

Avatar

zochin 2020-03-05 192.82.69.70

tom mashin unasan hund korona tusahgui gesen ug ym bnaldaa.unen ork.heleh ch muu ug oldohgui ym.

Avatar

zochin 2020-03-05 43.242.243.61

ZOLGONO GEED L DUWCHIGNUKH YUM ORKUUD ,

Avatar

zochin 2020-03-05 43.242.243.61

ZOLGONO GEED L DUWCHIGNUKH YUM , ORKUUD , JILD OLON UDAA UULZAAD L YAWJ BAYGAA BIZ , UKHLEE YU , MANAY MONGOLD DIKTATUR KHEREGTEY GEDEG NI KHARAGDAJ BAYNA ,

Avatar

Зочин 2020-03-05 202.179.25.5

Золгохгүй бол үхлээ л дээ. 3 сарын 15 хүртэл хаачих байсын

Avatar

Зочин 2020-03-05 203.169.49.103

30 жил эрх чөлөөгөө хэтрүүлж, хариуцлага гээч юмыг умартсаны сөрөг үр дүн гарч байна.

Avatar

Зочин 2020-03-05 66.181.186.228

Ёстой үнэн шүү

Avatar

Зочин 2020-03-05 202.131.245.243

Ганцхан жил тэвчээд золголгүй өнжчихөж болдоггүй юм уу?

Avatar

Зочин 2020-03-05 202.126.89.237

Буцааж бүү оруул!

Avatar

Зочин 2020-03-05 203.91.115.45

Хөдөлгөөний хаасан дээр дээ. Оркууд гарснааш хойш хот яасан сайхан түгжрэлгүй байв аа. Хотын түгжрэл оркуудтай шууд холбоотой юм байна.

Avatar

иргэн 2020-03-05 66.181.179.189

нэг талаар асуумж аваад байга хүн ханиадтай байвал маш олон хүнд тарааж чадна гэсэг үг

Avatar

zochin 2020-03-05 43.242.243.61

UB MAANI KHUDUUNII ORKUUDAAR DUURCH BUZARTSAN YUM BAYNA ,

Avatar

Бат 2020-03-05 68.100.237.110

Тэнэг Монголчууд ингэж байэ устаж үгүй болох виидээ.

Avatar

Зочин 2020-03-05 66.181.186.74

Тэр том хэнэггүй жиптэнгүүдийн машины номерийг зургаар авч баримтжуулаад нийтэд зарла.

Avatar

Zochin 2020-03-05 202.179.31.83

Balai yum,yuch bolood bgaan

Avatar

ЗОЧИН 2020-03-05 103.9.90.53

Аргагүйл "Үхэр монгол" ёстой л оркууд юм даа. "Цагаан сараар нэг цадна" гэдэг нь хэдэн зуун жил болох юм болдоо.Иргэний үнэмлэхний харьяалалаар нь хотоос гаргах , хөдөөнөөс орохыг шууд хаагаад хүнд өвчтэй , онцгой гачигдалтайг нь нэвтэрүүлэх хэрэгтэй. Доор 66.181 "тэнэг малууд золгохгүй бол үхлээ юу та нар" гэсэн зөв. Ганц жил золгоод олуулаа үхэх нь дээр байна уу. Төр, засгаас хил хаагаагүй бол өдиийд юу болох байсан болдоо.БУРХАН МИНЬ????????????????

Avatar

Зочин 2020-03-05 103.229.120.151

өдөрт оруулах гаргах машинаа тоотой болгочоод асуумжаа чанартай бөглөж байвал зүгээр бх. интернэтээр хичнээн машин гарсан тухай минут тутамд тоог нь мэдэгдээд байж бдаг бвал хүмүүс амжих эсэхээ шийднэ дээ. буцаж оруулахгүй байх магадлалтайг нь бас сануулж бвал.

Avatar

Туул 2020-03-05 66.181.164.29

Машин нь том ч тархи нь жижиг сэтгэдэг хүмүүс олон байгаа тэднийг бурхан өршөөг

Avatar

Зочин 2020-03-05 202.131.254.76

Бэлдсэн бууз,мах,б**в,архиа гэртээ ид л дээ.Заавал айлд очиж шинэлэх нэрээр архидах ямар хэрэг байна вэ?

Avatar

Буриад 2020-03-05 66.181.161.76

тэнэг малууд золгохгүй бол үхлээ юу та нар юуны чинь цэвэр агаар маанагууд

Avatar

Зочин 2020-03-05 192.82.78.118

Одоо нам хаачих

Avatar

АХА 2020-03-05 202.131.243.186

ЮУ Ч Ч ГЭМЭЭР ЮМ БЭ ДЭЭ. АРГА ХЭМЖЭЭ АВААД ХЯЗГААРЛАСНЫ ХҮЧИНД БАРЬЖ ТОГТООЖ БАЙГААГ ОЙЛГООСОЙ ДОО. БУРХАН ӨРШӨӨГ!!!

Avatar

Зочин 2020-03-05 66.181.161.38

Мангуу гэхээс өөр юу гэхэв олон хавар нэгэндээ гэж хотоос гарч байгаа мангуунууд вирусдээд орж ирнэ.Хятад Со -с биш

Avatar

УБ-ын унаган иргэн 2020-03-05 66.181.186.172

Одоо хотоос гарч буй хүмүүст дахин замын хөдөлгөөн хаагдах магадлалтай гэдгийг анхааруулж явуулаарай. Ер нь нэг хэсэгтээ хаасан ньь дээр байх аа. Ингэж УБ хотод албан ёсны бүртгэлтэй амьдардаг хүмүүсээ тодорхой болгож цаашид хотын хүн ам механикаар өсч байгаад хязгаарлалт тавих арга хэмжээ авмаар байна.

Avatar

Zochin 2020-03-05 66.181.190.141

Yun zolgoh vee.yasan teneg yum bee.zolgoj l bval uvchin hamaagui yumuu.yaraltai hamag yumaa haagaad tag horiul taarna.uneheer heleh ug algaa.zolgolt hiihgui bol yun uvduhiin.ur huuhdee bodohgyi .

Avatar

Зочин 2020-03-05 66.181.190.141

Yasan duurtsen malnuud vee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж