Нийслэлчүүд дор бүрнээ хичээж байна | News.MN

Нийслэлчүүд дор бүрнээ хичээж байна

Нийслэлчүүд дор бүрнээ хичээж байна

Нийслэлчүүд дор бүрнээ хичээж байна

Дэлхийг цочроосон COVID-19 вирусийн халдварын тархалт өнөөдрийн байдлаар 76 оронд “аюулын харанга” дэлдэж байна. Өөрөөр хэлбэл, эл вирусээр 93095 хүн өвчилж,  3202 хүн нас бараад байгаа юм.

Монгол улсын хувьд одоогоор тус вирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй ч нэгдүгээр сарын 9-нөөс хойш 841 хүнийг тусгаарлан, ажиглалт хийснийг холбогдох албадаас  мэдээлж байна. Харин өнөөдрийн байдлаар 400 гаруй хүнийг ажиглалтад аваад байгаа юм.

Нэг үгээр хэлбэл, Монгол төр аюулт өвчнийг сөрсөөр энэ хүрлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг тус вирусээр халдварлагдах хамгийн өндөр эрсдэлтэй орноор зарлаад өдгөө хоёр гаруй сарын нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд жирийн малчнаасаа өндөр дээд албан тушаалтан нь хүртэл эгэл түмнийхээ төлөө сэтгэлийн дэм өргөж, бүгд л эрвийх дэрвийхээрээ чармайж байна.

Тэр дундаа Монгол Улсын хамгийн их хүн ам төвлөрдөг, хөлийн газарт агаар дуслаар халдварладаг олон өвчнийг хязгаарлаж чадаж буй нь холбогдох албаныхны ажлын үр дүн юм. Тэдэнд талархахгүй байхын аргагүй. Үүнд, эмнэлгийн байгууллагын ажилтнуудаас эхлээд нийслэлийн албан хаагчид ч багтаж байна. Өнөөдөр нийслэлийн албан хаагчид амны хаалтнаас өөр зэвсэггүй шахам эгэл түмнийхээ эрүүл мэндийн манаанд унтах нойр, идэх хоолоо умартан ээлжлэн ажиллаж байгаа юм. Тодруулбал, нийслэлийн 6700 гаруй албан хаагч өдөр, шөнийг үл харгалзан, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар байна. Энэ бүрэлдэхүүнд нийслэлийн харьяа байгууллагын газар хэлтсийн даргаас эхлэн хорооны зохион байгуулагч гээд төрд данстай хэн бүхэн эгэл түмнийхээ төлөө зүтгэж байна.

Тэгэхээр энд ганц зүйлийг онцолход, дэлхийд эдийн засаг, техник технологи, хүн амын тоогоороо дээгүүрт жагсдаг мөнхийн хөрш маань эл аюулын өмнө ийнхүү өвдөг сөхөрч хэдэн мянган хүнээ алдаад байхад манай улс аюулыг хилээрээ оруулахгүй, тэсч байгаа нь төр менежерийн үүргээ сайн гүйцэтгэж буй явдал юм. Наанадаж л, түмэн олон холхих сар шинийн баярыг хязгаарлаж, орон нутгийн иргэдийг хөл хорионд оруулж дөнгөсөн. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, цэнгээний газар, саун, фитнесийн үйл ажиллагаагээд жинхэнэ бум бужигнах газруудын үүдийг хаалаа.

Үнэн чанартаа энэ бүх ажиллагааг хязгаарлахад иргэдийн зүгээс багагүй хэл амтай байсан уу гэвэл, тийм. Гэвч Солонгос улсад фитнесс клубээсээ халдвар авсан тохиолдол гарсныг эрх биш дуулсан болов уу. Өөрөөр хэлбэл, хэрэв Нийслэлийн онцгой комисс дээрх шийдвэрийг гаргаагүй байсан бол гар, хөлсөөр дамжин өнөөх аюул халдварлах эрсдэл өндөр байв.

Нийтийн гудамж талбайд нус, цэр, шүлс, хог хаях нь халдварт өвчин тархах үндэслэл болно гэдгийг олон ч жил иргэдэд сануулсан.

Эцэст нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар торгуулийн арга хэмжээ авч эхэлсэнээр дээрх сануулга ажил хэрэг болж, өдгөө цэмцгэр хоттой болоход ойрхон болжээ.

Хотын даргын шийдэмгий үйлдлийн ачаар утаанаасаа салсан улаанбаатарчууд энэ бүхний ачаар томуу, цусан суулгац өвчиний дэгдэлт буурч, эмнэлгийн орны ачаалал 50 хувиар багассан үзүүлэлтэй байгааг Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн.

Гэвч тэнэгийн дотор уужуу гэгчээр Нийслэлийн онцгой комиссийн шийдвэрийг үл даган, баар, цэнгээний газар, цахим тоглоомын газрууд нууцаар үйл ажиллагаа явуулах зөрчил өдөр бүр гарсаар байна. Сар шинийн өдрүүдэд нийслэлээс гарахгүй, оруулахгүй байх төрийн шийдвэрийг үл тоож, хулгайн замаар цагдаа нартай уралдсан хэд хэдэн тохиолдол ч бий. Гэсэн ч хүн амын төвлөрөл ихтэй нийслэлчүүдийнхээ төлөө нийслэлийн гэх харьяалалд багтдаг албан хаагчид унтах нойр, идэх хоолоо умартан ажилласаар байна.

Коронавирусийн халдвар дэлхийн 8 оронд шинээр бүртгэгдэв. Улс орнуудын хувьд өвчлөлөөс сэргийлэх, бууруулахын тулд төрөл бүрийн арга хэмжээг авсаар байна. Тухайлбал, Польшид зургаан сарын хугацаанд мөрдөх шинэ хууль батлахаар болж байгаа бол Арабын Нэгдсэн Эмират улсад өвчлөл цөөн байгаа ч өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа дөрвөн долоо хоногоор хаав.

Европ, Арабын улсууд мэндчилгээний хэлбэрийг өөрчлөх уриалга гаргаж, тэврэлдэх, гар барих, хамраар шөргөлцөхгүй байхыг уриаллаа. Мөн хүнтэй нэг метрээс хол зайнаас харилцах, албан тасалгаанд хоорондоо мөн нэг метрээс хол зайтай суухыг зөвлөв. Тайланд улсын эрх баригчид Япон, Герман, БНСУ, БНХАУ, Сингапур, Итали, Иран улсыг халдварын голомт гэж үзэн, эдгээр улсаас ирсэн хүмүүсийг 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлах шаардлага тавив. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гарахыг хориглосон гээд дурдаж болно.

Магадгүй манайд ч хөл хорионы цар хүрээг нэмэгдүүлж, авах арга хэмжээгээ өндөрсгөж мэдэх юм. Тэгж байж энэ аюулыг гэтэлж байвал гэртээ цоожтой хэсэг хугацааг өнгөрүүлсэн ч болохуйц.

Иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгээр ажиллаж байгаа тэдэнд нийслэлийн иргэд талархаж байгаагаа илэрхийлж, халуун аарц, хоол хүргэж өгөхдөө энэ тухай онцолж байсан юм. Хүний, өөрийн хүүгийн ялгаа юу байх уу, хүний л үрс юм хойно, биднийхээ төлөө гэр оронгүй мэт ажиллаж байдаг тэдэндээ талархахаас өөр яах билээ.

           Л.ДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүннү 2020-03-04 202.179.25.125

Хотын төвөөр маскгүй нус цэрээ хаясан хүмүүс мэр сэр байнаа. Бага тойруу дагуу эргүүл байхгүй би л лав энэ хугацаанд эргүүл үзсэнгүй. Ер нь хүмүүс дор бүрнээ анхаараад явхад л болно. Эргүүлээр ч яах юм.

Avatar

Зочин 2020-03-04 66.181.181.61

АНУ зурагтай Улаанбаатарын тухай нийтлэл алдаа юу бодлого уу?

Avatar

Зочин 2020-03-04 70.88.198.115

Хулгай зэлгийгээрээ хараалгаад л элдвээр хэлүүлдийн энэ төрийнхөн. Харин ч ажилаа хийдэг нь хулгайлдагаасаа олон юм шиг байнашт. Шүүмж хэлдэг хэдүүлээ харин хичээцгээе

Avatar

Зочин 2020-03-04 103.57.92.237

Hhh

Avatar

Коронавирусын 2020-03-04 202.9.46.19

Анх бий болсон голомт гэгдэх Ухань хотын “Хуа Нань” далайн амьтны захад өчигдрөөс эхлэн 3 хоногийн хугацаатай бүрэн хэмжээний устгалын ажил хийж байна. “Хуа Нань” захад байсан зэрлэг амьтад болон түүгээр хийсэн бараа бүтээгдэхүүнүүдийг эрүүл мэндийн холбогдох байгууллагаас битүүмжлэн авч явжээ. Өчигдөр үдээс хойш олон арван хамгаалалтын хувцастай ажилтан устгал хийхээр зах руу нэвтэрсэн байна.

Avatar

Зочин 2020-03-04 202.9.46.19

Мөн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор “Хуа Нань” захын баруун, зүүн хаалганы үүдэнд тусгай хонгил барьж байгуулсан талаар Шиньжин сонинд мэдээлсэн байна. Устгал хийж буй ажилтны хэлснээр, энэ сарын 5-ны өдөр уг ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд 24 цагийн турш тасралтгүйгээр ажиллан ариутгал хийж, зарим бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулах юм.

Avatar

НААД ЗАХАА 2020-03-04 202.9.46.19

ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИЖ ХАЯ , ЮУН ЗАРИМ БАРАА

Avatar

Зочин 2020-03-04 202.9.46.19

Гараа угааж маск зүүж дархлаагаа дэмжиж төмөр эд зүйлд аль болох хүрэхгүй байх, байнга бээлий өмсөх, хүрсэн бол шууд урсгал усанд гараа угаа гэж зөвлөөд байгаа шүү_ Уханьд маш олон мянган иргэн лифтний товчлуур болон хаалганы бариулаас халдвар авсан. Мөн ариун цэвэрийг дээд зэргээр сахиж гар утас, чихэвчээ байнга ариутгах, хүнтэй гар барихгүй 1 метрийн хол зайнаас харьцах гм. Covid19 угаалгын нунтагт тэсвэргүй вирус тул хувцсаа өдөр бүр угаахыг зөвлөж байгаа..

Avatar

Uls turch jagsagch shaardlaga hyrgyylegch bart 2020-03-04 192.82.76.179

Tur zasag etyyl mendiin yam hotiin udirdlaguud ontsgoi tsagdaagiinhan yneheer sain bas achaalaltai ajillaj bnaa! Uls turchid temyyjingeed ehleed,jagsagch temtsegch nar gudamjind juram sahiulj niigemd nemertei ajil hii,hog s***r tsarailaad uvchnii hajuugaar urvulzuud ichdeggyi novshnuud yumaa

Avatar

meedee 2020-03-04 59.153.85.93

Ахиухан хорио цээр тавиад энэ хувийн аж ахуй ажил эрхэлдэг,наймаа хийдэг дэлгүүр баарнуудийг хаамаар байна энэ жилдээ.баярлалаа баярлалаа.Төр нь ажилаа хийгээд бусд нь амараад байж бай сонгууль хүртэл.

Avatar

Зочин 2020-03-04 202.9.46.19

өнөөдөр хотын төвөөр зөндөө алхлаа замын бохир шороо тоос найгүй ээ найгүй цас орсон дээр нь шүүрдэж хол аваачиж асгаад байвал яасын бээ хот тохижилтынхоон

Avatar

Зочин 2020-03-04 103.229.123.181

Чи өөрөө сайн хмчээ ХООН гээд байх явдалгүй

Avatar

Ганхуяг 2020-03-04 66.181.178.121

Энэ удахгүй намжих байхөө. Байсгээл ази тивээс ханиад гараад дарагдаж л байдагшд. Харин ч сарс, мэрс, H1N1 г бодвол үхлийн хувь маш бага буюу 2 хон хувьтай байгаа. Голдуу өндөр нэстай эсвэл архаг суурь өвчтөнгүүд нас барж байгаа. Дэлхий даяар 90 мянган хүн тусч 50 мянган хүн эдгэрсэн. 3000 өндөр настан үхсэн. Дэлхий 7 тэрбум 800 сая хүнтэй. Идэр залуу хүн туссан ч дархлаагаараа даваад л гарна. Манай сайтууд эдгэрсэн хүний тоог эхэлж мэдээлж байх хэрэгтэй. Нийгмийг айдаст авахуулах хэрэггүй.

Avatar

Зочин 2020-03-04 202.9.46.150

Нэгэнт эмчлэх эмь вакцин дор хаяж 18 сарын дараа гарах юм чинь орж ирэх нь цаг хугацааны асуудал. Хүн төрөлхтөн нэлээн хэдэн сар энэ вирустай тэмцэх нь тодорхой. Тэгэхээр одоо бид Б төлөвлөгөө гаргаж ажиллахгүй бол бүх юмаа хаагаад, хөл хорио тогтоогоод хэр удаан тэсэх вэ? Хилийн хяналтаа сайжруулахад л болох юмыг улс дотроо хөл хорьдог нь эртэдсэн хэрэг. Сургууль хичээл хэцүүдлээ, бизнесүүд дампуурлаа, цалин тэтгэврээ яаж тавих вэ? Урин дулаан болохоор эхлэх ёстой нөгөө их ажлаа яах вэ?

Avatar

Зочин 2020-03-04 103.229.123.181

Гэадээ л тодорхой Дэг хэрэгтэй бүүр хэвшмэл болгох дэг хэрэгтэй

Avatar

MONGOL 2020-03-04 24.46.100.17

New York iin medeend MONGOL odoogoor coronavirusgui gazriin zurag ni tsever b.a.Hun buriin hicheel zutgeleer MONGOL ayulgui bh b.o
Sain,b.a😁

Avatar

Эргүүл явуулая 2020-03-04 103.57.93.75

Одоо яваад байгаа Олон Нийтийн эргүүл үүдийг байнга явуулж хэвшмээр байнаа. Хэсэг хугацаанд явахад хотод маш их өөрчлөлт цэвэрч байдал бий болголоо.

Avatar

Чи эргүүл хий 2020-03-04 182.160.36.141

Хорио тавигдахаар, чи яваад хотоо хэд тойрчихож байхгүй юу дээ…

Avatar

Эргүүл байнга явуул 2020-03-04 103.57.93.75

Одоо яваад байгаа Олон Нийтийн Эргүүлийг байнга явуулдаг болгомоор байна аа. Энэ эргүүл үүд хэсэг хугацаанд явахад хот ямар их цэвэрхэн болж байгааг мэдэрч байна

Avatar

Зочин 2020-03-04 66.181.183.190

Myndag bga shu manaihaan deer doorgui myndag bna eruul mendiin yam holbogdoh buh gazaryyd sain bna tsag saihan bolhoor ene buh zuiliig hiij bga ard tumeneer bayarlah yumsan

Avatar

zochin 2020-03-04 43.242.243.61

UUNIIG UL OISHOOSON ORKUUD OLON BAYNA

Avatar

Зочин 2020-03-04 150.129.141.5

оркуудад мэдэж байгаа ч юм алга

Avatar

Чамд ч мэдэж байгаа юм алга 2020-03-04 182.160.36.141

Гэрт чинь орвол чи ч гэсэн ооооорк царайлаад л сууж байгаа ш дээ. Хиртэй өмд маактай, өрвийсөн, шивэртэй юм л байгаа. Адилхан байж, бусдыг доромжлох муухай шүү, интернэт ашигладаг ооооорк оо…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж