Коронавирусийн халдвараас сэргийлэн РЖД компанийн Москва хотоос Францын Ницца хотын чиглэлд явдаг галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоолоо хэмээн ОХУ-ын Тээврийн яам мэдээллээ.
2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс хөдөлгөөнийг хааж байгаа бөгөөд хэзээ хөдөлгөөнийг нээхийг нөхцөл байдлаас шалтгаалан шийдэх ажээ.
РЖД компани Европын хэд хэдэн чиглэлд зоргчигч тээврийн галт тэрэг явуулдаг бөгөөд эдгээрээс ганцхан Москва-Ницца чиглэл нь коронавирусийн халдварын эрчимтэй тархаж буй Италийн бүс нутгаар дайран өнгөрдөг байна. Энэ чиглэлийн галт тэрэг Италийн Верон болон Милан хотод зогсдог юм.
Москва-Ницца чиглэлийн галт тэрэг долоо хоногт нэг удаа явдаг бөгөөд Пүрэв гаригт Москвагаас Ницца руу, Ням гаригт Ниццагаас Москва руу хөдөлдөг ажээ. Тасалбар захиалсан иргэд энэ зохицуулалтаас үүдэн явах боломжгүй болсон бол тасалбараа буцаан өгч мөнгөө авч болох юм.
Холбоотой мэдээ