АНУ Талибаныг бөмбөгдлөө | News.MN

АНУ Талибаныг бөмбөгдлөө

АНУ Талибаныг бөмбөгдлөө

АНУ Талибаныг бөмбөгдлөө

АНУ-ын зэвсэгт хүчин Афганистаны Хильменд аймаг дахь Талибан дайчдыг бөмбөгдөж, энхийн гэрээг эрсдэлд унагалаа.

АНУ-ын зэвсэгт хүчний төлөөлөгч Хильменд аймгийн Нахр-и Сараж гэх газарт Афганистаны үндэсний аюулгүй байдлын хүчин рүү довтолсоор байсан талибанчуудыг бөмбөгдсөнөө мэдэгджээ. Харин Пентагоны зүгээс энэ үйлдэл нь хамгаалалтын шинжтэй, Талибаны дайралтыг саатуулах зорилготой арга хэмжээ бөгөөд өнгөрсөн 11 өдрийн хувьд АНУ-ын зүгээс хийсэн эхний дайралт хэмээн мэдээлсэн байна.

АНУ-ын зүгээс талибанчуудыг шаардлагагүй довтолгоонуудаа зогсоож, гал зогсоох амлалтаа биелүүлэхийг шаардсаар байсан билээ.

Афганистаны Засгийн газрын мэдээлснээр талибанчууд өнгөрсөн шөнийн дайралтаар 20 афган цагдаа, цэргийн аминд хүрчээ.

Энэ гэнэтийн үйл явдал Трамп Талибаны удирдагчтай урт, найрсаг ярилцлага хийсэн хэмээн мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа болж буй нь хачирхалтай. АНУ Талибантай энх тайвныг тогтоохыг хичээн ажиллаж, 14 сарын дотор бүх цэргүүдээ татахаа ч амласан билээ. Энхийн гэрээнд Афганистан Талибаны 5000 хоригдлыг суллах заалт орсон ч Афганистаны засгийн газар тус заалтыг биелүүлэхгүй хэмээсэнд талибанчууд Афганистаны эсрэг галаа зогсоохгүй довтолсоор байсан билээ.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭХЭ 2020-03-04 192.82.77.45

ТАЛИБУУДЫГ БҮГДИЙГ УСГАХ ХЭРЭГТЭЙ ӨӨР АРГА ҮГҮЙ

Avatar

зочин 2020-03-04 202.21.100.210

талибанууд байхгүй бол дайн болохгүй

Avatar

Зочин 2020-03-04 66.181.171.26

энэ АНУ-ын бодлого ӨӨрсдөө энхийг хүсээд байгаа мэт Хачир дээрээ дайнгүй болвол хийх ажилгүй болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж