"UFС-ээс санал болгосон ямар ч тамирчинтай тулалдахад бэлэн"

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

"UFС-ээс санал болгосон ямар ч тамирчинтай тулалдахад бэлэн"

"UFС-ээс санал болгосон ямар ч тамирчинтай тулалдахад бэлэн"

Холимог тулааны дэлхийн хамгийн нэр хүндтэй томоохон холбоодын нэг болох АНУ-ын UFC холбооны анхны монгол тамирчин болсон Данаагийн Батгэрэлтэй хийсэн ярилцлагыг таньд хүргэж байна. Тэрбээр энэ сарын 8-нд UFC 248-ийн хүрээнд АНУ-ын Лас-Вегас хотод Аргентин тулаанч Гуйдо Ганнеттитэй тулалдахаар учраа таараад байгаа юм. Дэлхийн шилдгүүд хүч сорьдог UFC холбоотой гэрээ байгуулж, Монголоос хөл тавьсан анхны төдийгүй цорын ганц тулаанч бол Данаагийн Батгэрэл. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, UFC холбоо, “Team Tungaa” “One team” клубийн тамирчин тэрбээр мэргэжлийн дэвжээнд найм тулалдахдаа зургаад нь ялаад байгаа юм. “One championship” холбооны дэлхийн аварга асан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн шавь байжээ. Д.Батгэрэл өнгөрсөн оны наймдугаар сард UFC холбоотой 20 сарын гэрээ байгуулсан юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. 


-Сайхан шинэлэв үү?

-Сайхан шинэллээ.

Таны бэлтгэл хэр хангагдаж байна вэ. Хүссэн хэмжээндээ хүртэл бэлтгэлээ хангаж чадаж байна уу. Хаана, хэний удирдлага дор бэлтгэлээ хангаж байна вэ?

-Бэлтгэл маш сайн хангагдаж байна. Америк улсад Jackson Wink MMA Academy болох мэргэжлийн холимог тулааны академид, үүсгэн байгуулагч Greg Jackson болох Wink нарын удирдлага дор үндсэн бэлтгэлээ хийж байгаа. Барилдаан болон Jiu Jitsu-гийн бэлтгэлийг Эндрюй Тэнсэн (Andrew Tennyson) болон Харри нартай, мөн босоо тулаан болон довтолгооны бэлтгэлийг Брэндон Гипсон (Brandon Gibson) болон Жой нартай хийж байна.

Өрсөлдөгчөө хэр судалсан бэ. Танаас арай ахмад тулаанч байсан?.

-Өрсөлдөгчөө сайн судалсан. Аргентин улсын туршлагатай тамирчин байгаа. UFC-д нэлээн хэдэн тулаан хийсэн. Одоо тэрбээр Америкт Team Alpha Male-д бэлтгэлээ хийж байгаа юм.

Өрсөлдөгчийнхөө талаар юу хэлэх вэ. Таны өмнө тулалдаж байсан тулаанчдаас илүү байж чадах болов уу?

-Өрсөлдөгч маань ерөнхийдөө босоо суурьтай солгой буюу буруу өрөлттэй тамирчин байна лээ. UFC-д дандаа дэлхийд хамгийн сайн гэх тамирчид тулалддаг, ихэвчлэн хэд хэдэн холбооныхоо аварга болсон чансаатай тулаанчид байдаг. Энэ тамирчин бол UFC reality show болох TUF-д 2014 онд оролцож байсан тамирчин юм.

-Та хэвтээгээс тулалдах бодолтой байна уу, эсвэл босоогоос уу?

-Холимог тулаан учир босоо болон хэвтээ аль алийг нь хослуулан сонирхолтой тулаан үзүүлэх болно.

-Энэ тулаан таны хувьд хэр ач холбогдолтой тулаан бэ. Өмнөх тулаануудаас тань илүү хүнд байх болов уу?

-Тулаан бүр ач холбогдолтой байдаг. Энэ тулаан тоотой тулаан ба аваргийн бүсний хоёр тулаантай Las Vegas хотод зохиогдож байгаагаараа онцлог юм. Миний хувьд өмнөх тулаануудаас нэг их ялгаа байхгүй, тулаан бүр чухал байдаг. Тиймээс өөрийгөө бүрэн дайчилж тулалдах болно.

-Дараагийн өрсөлдөгчөө хэн байгаасай гэж хүсч байна вэ?

-Дараагийн тулаандаа заавал энэ тэр гэсэн юм алга. UFС зүгээс санал болгосон ямар ч тамирчин байсан тулалдахад бэлэн байна.

-Танд амжилт хүсье.

-Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж