Жонни Депп Жокерт тоглох боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2020.03.04-нд нийтлэгдсэн

Жонни Депп Жокерт тоглох боломжтой юу?

Жонни Депп Жокерт тоглох боломжтой юу?

 

Найруулагч Мэтт Рийвз хамгийн алдартай супер баатар болох Бэтмэнийг өөр өнцгөөс харуулсан трилог кино бүтээж байгаа билээ. Тэгвэл хамгийн алдартай сөрөг дүрийн тухай тэр юу төлөвлөж байгаа бол? Шинэ кинонд Жокер хэзээ гарч ирэх бол? Хамгийн гол нь Жокерын дүрд хэн тоглох бол? Мэдээж Хоакин Фениксийн Жокер Мэтт Рийвзийн кинонд гарахгүй нь тодорхой болсон. Учир нь Бэтмэний шинэ кино өмнө нь гарч байсан аль ч кинотой холбогдолгүй цоо шинэ үйл явдал өгүүлэхээ зарласан билээ. Харин үзэгчид шинэ киноны Жокерт Жонни Деппийг нэр дэвшүүлж эхэлсэн талаар цахим орчинд шинээр яригдаж буй таамаглалуудын талаар нийтэлдэг wegotthiscovered.com сайт нийтэлжээ.

 

Депп одоогийн байдлаар экс амраг Амбер Хердтэй шүүхдэлцээд завгүй байгаагийн хажуугаар кино урлагтаа эргэн ирэхээр төлөвлөж буй. Түүний хамгийн сүүлд тоглосон дүр нь Fantastic beasts 2 киноны Гринделвалд юм. Мэдээж Гринделвалдын дүр Fantastic beasts 3 кинонд гарч ирэх нь тодорхой ч энэ нь Деппэд одоохондоо гол дүр байхгүй байна гэсэн үг. Түүнээс гадна Дисней Деппийг Карибын тэнгисийн дээрэмчид киноны дараагийн ангид тоглуулж магадгүй гэх яриа гараад байгаа. Гэхдээ энэ яриа баттай эх сурвалжгүй учир итгэхэд бэрх. Тиймээс хичнээн цуу яриа ч гэсэн Жонни Депп хэрвээ сонгогдвол Жокерийн дүрийг төгс бүтээх боломжтой хэмээн шүтэн бишрэгчид нь ярьж байгаа гэнэ.

Эх сурвалж: wegotthiscovered.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж