ОХУ-ын Засгийн газар тус улсын нутаг дэвсгэрээс коронавирусийн тархалтын эсрэг ашиглагдах бүтээгдэхүүнүүд болох амны хаалт зэрэг эмнэлгийн хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргахыг хориглосон байна. Үүнд хувийн хэрэгцээнд ашиглах нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүнүүд хамаарахгүй бөгөөд хориг зургадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх гэнэ.
Шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” халдвар дэгдсэнээс хойш тус улсад төдийгүй дэлхий даяар амны хаалтны үнэ огцом нэмэгдэж, хомсдол үүссэн билээ. Москва хотод гэхэд л амны хаалтын үнэ ес дахин нэмэгдсэн байна. Энэ нь иргэд амны хаалтыг их хэмжээгээр худалдан авч, үнийг нь нэмж дамлан худалдаалсантай холбоотой юм.
Эх сурвалж: The Moscow Times
Холбоотой мэдээ