Avengers: Endgame кинон дээр үхэх байсан дүрүүд | News.MN

Avengers: Endgame кинон дээр үхэх байсан дүрүүд

Avengers: Endgame кинон дээр үхэх байсан дүрүүд

Avengers: Endgame кинон дээр үхэх байсан дүрүүд

Дэлхий нийтэд нээлтээ хийсэн даруйдаа маш олон амжилтын эзэн болсон кино бол яах аргагүй "Marvel" кино компаний бүтээсэн супер баатруудын нэгдэл болсон Avengers: Endgame кино билээ. Ах дүү Руссогийн найруулсан тус кино нь кино урлагийн түүхэн дэх хамгийн их ашиг орлого олж, Жеймс Кэмероны бүтээл болох "Аватар" киног ардаа орхисон.

Та бүхэн тус киноны хамгийн эмгэнэлтэй, сэтгэл хөдөлгөм дүрүүдийн үхлийг санаж байгаа биз. Нууц тагнуулч "Black widow" Наташа Романофф өөрийгөө золиослон нэг мөнхийн чулуу олж өгдөг бол тус киноны гол дүрүүдийн нэг "Төмөр хүн" Тони Старк мөн өөрийгөө золиослон "snap" хийж, хүн төрөлхтнийг авардаг.

Гэвч яг үнэндээ тус киноны үндсэн зохиол дээр илүү олон дүр үхүүлэхээр тусгагдсан байжээ. Тэдний нэг агент Ник Фюри. Жүжигчин Самуель Эл Жексоны тоглосон уг дүр нь Corvus Glaive буюу Таносын шадар туслахуудын нэгд алуулахаар зохиол дээр бичигдсэн байсан ч эцсийн мөчид өөрчилжээ. Агент Ник Фюри тус киноноос амьд үлдээд зогсохгүй Хүн аалзын "Far from home" кинонд гардаг билээ.

Дараагийн үхэх ёстой байсан дүр бол Пеппер Поттс буюу "Төмөр хүн"-ий гэргий юм. Жүжигчин Гвинет Пэлтроугийн бүтээсэн уг дүрийг Marvel-ийн захирал Кевин Файги цааш нь яаж хөгжүүлж, ямар кинонд оролцуулахаа мэдэхгүй байсан учир үхүүлэхээр шийдсэн байжээ. Гэвч мөн л шийдвэр өөрчлөгдөж, Пеппер Поттс Avengers: Endgame киног чимсэн нэгэн дүр болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-05 66.181.161.8

Шал тэнэг кино

Avatar

Зочин 2020-03-05 202.126.89.140

Яагаад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж