Г.Шийлэгдамба өөрийн хүсэлтээр огцорлоо

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Г.Шийлэгдамба өөрийн хүсэлтээр огцорлоо

Энэ сарын 4-ны орой Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулсан. Одоогоор АТГ энэ талаар мэдээлэл хийгээгүй байна. Тэрбээр өнөөдөр ерөнхий сайдад хандаж чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр энэ талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба  өргөдөлдөө “АТГ-ын байцаагчид надад эрүүгийн тусгай ангиар хэрэг үүсгэж, ихээхэн хэмжээний мөнгө авсан мэтээр тулган байцаасан. Тухайн үед миний өрөөнд хувийн зорилгоор өөрийн олон жилийн танил нөхрөөс зээлсэн мөнгийг хадгалж, хувийн хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөж байсан. Би ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй. Өөрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглаж тэрхүү мөнгийг олоогүй учраас АТГ-ын байцаагчид үзүүлсэн. АТГ-аас энэ хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж, ямар нэгэн хууль бусаар олсон мөнгө эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзээд хэрэг үүсгээд ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхаа ажилчдын нэр хүндийг сэвтээхгүй байхыг хичээж байна. Дээр нь энэ хэрэг улс төрийн нөхцөл байдлаас үүдэн багагүй хугацаа шаардагдах болсон тул би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” хэмээжээ.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж