Коронавирусийн хүчийг сулруулах эсрэг биет олжээ | News.MN

Коронавирусийн хүчийг сулруулах эсрэг биет олжээ

Коронавирусийн хүчийг сулруулах эсрэг биет олжээ

Коронавирусийн хүчийг сулруулах эсрэг биет олжээ
[장현경 제작] 사진합성·일러스트

БНСУ-ын Химийн судалгааны хүрээлэнгийн Вирус судлалын тэнхимийн судлаачид шинэ төрлийн коронавирусийн эсрэг үйлчлэх, тус вирусийн хүчийг сулруулах эсрэг биет олсноо зарлажээ.

Уг эсрэг биетийг өмнө нь дэлхий даяар дэлгэрсэн SARS, MERS-ийн халдварыг саармагжуулсан эсрэг биетүүдийг “Covid-19”-ийн гадаргуугийн уураг буюу “Spike protein” (S уураг)-тай нэгтгэн гаргаж авах боломжтой аж. Гадаргуугийн уураг /Spike Protein/ гэдэг нь коронавирус хүний эс рүү нэвтрэх үүргийг гүйцэтгэдэг уураг юм.

Энэ удаагийн нээлт нь коронавирусийн эсрэг вакцин боловсруулахад жинтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байгаа юм байна. Вакцин болгосон антигенийг тарихад хүний биеийн дархлааны хариу үйлдлээс хамаарч дархлаа бий болгох боломжтой аж.

Энэхүү судалгааны багийн Химийн шинжилгээний хүрээлэнгийн тэргүүн Ли Ми Хи удирдаж байгаа ба тус байгууллага нь Засгийн газрын харьяа судалгаа шинжилгээний найман агентлагтай хамтран шинэ вирусийн оношилгоо, вакцины боловсруулалт, эмчилгээ, тархалтын эсрэг технологийг боловсруулах ажлыг хийж байгаа юм байна.

Эх сурвалж: HABKOREA.NET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
118
ЗөвЗөв
28
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-04 202.21.100.164

ээ мэдэхгүй, солонгосуудад итгэнэ гэдэг ч дээ.

Avatar

Иргэн 2020-03-04 117.111.2.205

Солоэгосчууд бас л худлаа гарууд шүү дээ хайнга яах тусам нягтал гэдэг биз дээ сайн судал бас дахин судал дэлхий даяараа энэ ний эсрэг вакцин гаргаж чадахгүй л байна. Вакцин гаргах хугацаа 12-18 сар болно гэж байгаа одоо тэр болтол яана вэ хүмүүсээ

Avatar

Nandia 2020-03-04 66.181.186.93

Okei

Avatar

Зочин 2020-03-04 223.39.130.92

Bs l baritsgui garuud shde

Avatar

Уншигч 2020-03-04 202.126.89.70

Тэгээд олсон санаатай юм бол зарлаж намжирдаж байхаар хүн амаа хурдан авраасай

Avatar

Зочин 2020-03-04 202.9.40.178

Мундаг байна шүү солонгос эмч эрдэмтэд

Avatar

Зочин 2020-03-04 103.229.123.78

гаргаж авах боломжтой аж. Магадлал 50, 50 ш дэ

Avatar

Zoshin 2020-03-04 66.181.181.12

Protein bol yag uurag bish l dee

Avatar

Zochin 2020-03-04 202.126.89.86

Хорвоо ертөнц тайлагдашгүй оньсого. Ламын үрэл ч мөн нууц увьдас юм даа.

Avatar

Зочин 2020-03-04 66.181.161.10

Хэрэглэж үзээ юу хө

Avatar

Зочин 2020-03-04 39.115.114.99

Солонгос чанарын баталгаа гэж хулганад идүүлээд хэд хоног үхэхгүй бол өгдөг юм

Avatar

Sugar 2020-03-04 39.7.28.208

Hrn ed nar gargaj chadah boluu

Avatar

Женок 2020-03-04 203.91.115.56

Одбаярыг гүтгэсэн шангаа хүртлээ Со нууд

Avatar

Иргэн 2020-03-04 64.119.26.141

Лам хүн үрэл хийгээд үр дүнд ч хүрч болно. Тэр чинь туршлагын үр дүн , ухааны хүч болно.

Avatar

иргэн 2020-03-04 202.179.25.223

Энийг шинжлэх ухаан гэх бөгөөд лам хүн үрэл хийхтэй зүйрлэшгүй

Avatar

Зочин 2020-03-04 103.26.193.103

Харин тийм. Улс хөгжинө гэж энийг л хэлээд байгаа юм.

Avatar

Зочин 2020-03-04 193.6.53.131

муулаад байгаа үрлийг чинь хятадууд төвдөөс ихээр нь захиалан хэрэглэж эхэлсэн байна даа. Вирус бол хэдэн сая жилийн настай, 300 жилийн настай шинжлэх ухаанаас ч өмнө хүн төрөлхтөн вирустэй тэмцдэг арга туршлагатай л байсаар өди йхүртлээ оршсоор ирсэн. Аливаа эм дом ургамал өвснөөс л гаргаж авдаг. Тэр үрэл бол үнэр ялгаруулдаг олон төрлийн ховор ургамлыг агуулдаг. Мэдэхгүй зүйлийнхээ дайсан хүмүүс мунхагаа бүү гайхуул

Avatar

Зочин 2020-03-04 193.6.53.131

Вирус бол ухаалаг мутацид ордог биет тул дахиад л өөрчлөгдөн хэдэн жилийн дараа танигдахгүй болчихсон гараад ирнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж