Коронавирусийн хүчийг сулруулах эсрэг биет олжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.04-нд нийтлэгдсэн

Коронавирусийн хүчийг сулруулах эсрэг биет олжээ

Коронавирусийн хүчийг сулруулах эсрэг биет олжээ
[장현경 제작] 사진합성·일러스트

БНСУ-ын Химийн судалгааны хүрээлэнгийн Вирус судлалын тэнхимийн судлаачид шинэ төрлийн коронавирусийн эсрэг үйлчлэх, тус вирусийн хүчийг сулруулах эсрэг биет олсноо зарлажээ.

Уг эсрэг биетийг өмнө нь дэлхий даяар дэлгэрсэн SARS, MERS-ийн халдварыг саармагжуулсан эсрэг биетүүдийг “Covid-19”-ийн гадаргуугийн уураг буюу “Spike protein” (S уураг)-тай нэгтгэн гаргаж авах боломжтой аж. Гадаргуугийн уураг /Spike Protein/ гэдэг нь коронавирус хүний эс рүү нэвтрэх үүргийг гүйцэтгэдэг уураг юм.

Энэ удаагийн нээлт нь коронавирусийн эсрэг вакцин боловсруулахад жинтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байгаа юм байна. Вакцин болгосон антигенийг тарихад хүний биеийн дархлааны хариу үйлдлээс хамаарч дархлаа бий болгох боломжтой аж.

Энэхүү судалгааны багийн Химийн шинжилгээний хүрээлэнгийн тэргүүн Ли Ми Хи удирдаж байгаа ба тус байгууллага нь Засгийн газрын харьяа судалгаа шинжилгээний найман агентлагтай хамтран шинэ вирусийн оношилгоо, вакцины боловсруулалт, эмчилгээ, тархалтын эсрэг технологийг боловсруулах ажлыг хийж байгаа юм байна.

Эх сурвалж: HABKOREA.NET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
118
ЗөвЗөв
28
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж