“Дуулиан 2020”: Эхний тоглолтуудад 905 гоол оржээ

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

“Дуулиан 2020”: Эхний тоглолтуудад 905 гоол оржээ

-“Дуулиан 2020” тэмцээний мэдээллийг хүргэж байна-


Өсвөрийн шилдэг хөлбөмбөгчдийг шалгаруулах “Дуулиан 2020” тэмцээн энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж, өдгөө дүүргийн аварга шалгаруулах шатны тоглолтууд явагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Нийслэл хотын 9 дүүрэгт нээлтээ хийсэн 2 дах шатны тоглолтуудын туршид нийтдээ 905 гоол оржээ.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Дуулиан 2020” тэмцээний энэ шатанд нийслэл хотын 80  сургуулийн 250 багийн 3000 гаруй тамирчид оролцож байна.

Чингэлтэй дүүргийн тамирчдаас хамгийн олон гоолыг хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалын 72-р сургуулийн баг 117-р сургуулийн багтай хийсэн тоглолтоор оруулсан байна. Өөрийн талбайдаа тэд өрсөлдөгчөө 11:2-ын харьцаатай буулган авчээ. Тэгвэл энэ дүүргийн  хамгийн бяцхан хөлбөмбөгчид болох 11 хүртэлх насны ангилалд аваргын төлөө өрсөлдөж байгаа 17-р сургуулийн баг 57-р сургуулийн спорт танхимд талбайн эзэн багийн эсрэг хийсэн тоглолтоор мөн л 11 гоол оруулж, 11:1-ийн харьцаатай хожсон байна.

"Дуулиан 2020” тэмцээний хамгийн олон гоолыг Сүхбаатар дүүргийн 58-р сургуулийн хөвгүүдийн 17 хүртэлх насны  багийнхан оруулсан байна. Уг багийнхан 29-р сургуулийн багтай хийсэн тоглолтоор нийт 26 гоол оруулж, 26:2-ын харьцаатай ялалт байгуулжээ.

Хан-Уул дүүргээс гадаад хэлний сургалттай 18-р сургуулийн 17 хүртэлх насны баг өөрийн өрсөлдөгч 52-р сургуулийн багийг 13:9-ийн харьцаатай хожиж, дүүргийн хэмжээнд хамгийн олон гоолыг оруулсан байна.  Гоолны тоогоор мөн энэ насны ангилалын С хэсгийн 26-р сургуулийн баг өөрийн өрсөлдөгч 60-р сургуулийн багийг 11:1-ийн харьцаатай хожлоо.

Тэгвэл энэ дүүргийн хамгийн хүчтэй багийн нэгт тооцогддог 75-р сургуулийн баг 10-р сургуулийн багтай 34-р сургуулийн спорт танхимд “Дуулиан 2020” тэмцээний анхны тоглолтоо хийсэн юм.

В хэсэгт оноолт таарсан багууд энэ удаад 10:10-ын харьцаатай тэнцсэн байна. Сонгино-Хайрхан дүүрэгт хамгийн олон гоолыг хөвгүүдийн 13 хүртэлх насны ангилалын А хэсэгт оноолт таарсан 65-р сургуулийн багийнхан оруулсан байна. 83-р сургуулийн спорт танхимд  тэд “Дуулиан 2020” тэмцээний эхний тоглолтоо 82-р сургуулийн 2-р багтай хийн эхлүүлж, 19:2-ын харьцаатай хожжээ. Мөн дүүргийн хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалын 81-р сургуулийн баг өрсөлдөгч 12-р сургуулийн багийг 16:4-ийн харьцаатай онооны илт давуу байдлаар хожиж, дүүргийн хэмжээнд оруулсан гоолныхоо тоогоор 2-рт бичигдлээ.

Баянзүрх дүүргийн хамгийн олон гоолыг 84-р сургуулийн баг тамирчид оруулсан байна. Гацууртын 85-р сургуулийн спорт танхимд болсон хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалын В хэсэгт учраа таарсан энэ багийнхан талбайн эзэн багийг 17:12-ын харьцаатай хожжээ.

Харин “Дуулиан 2020” тэмцээний хамгийн олон гоолыг Сүхбаатар дүүргийн 58-р сургуулийн хөвгүүдийн 17 хүртэлх насны  багийнхан оруулсан байна. Уг багийнхан 29-р сургуулийн багтай хийсэн тоглолтоор нийт 26 гоол оруулж, 26:2-ын харьцаатай ялалт байгуулжээ.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж